Төрийн ордонд 

09:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголч эрдэмтдэд шагнал гардуулна.

10:00 цагт Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал эхэлнэ. 30 гаруй орны монголч эрдэмтэд оролцоно. 

11:40 цагт Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад гардуулна. 

Монцамэ агентлагт 

10:00 цагт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын үеийн зам, тээвэр, логистикийн зохицуулалтын талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хэвлэлийн хурлаар нийтийн тээврийн зохицуулалт, Дүнжингарав, Нарантуул орчмын авто замын хөдөлгөөний түр зохицуулалт, зорчих маршрут, мөн их, дээд сургууль, зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн ажиллах цагийн хуваарьт орох өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

"Holinday Inn" зочид буудалд

10:00 цагт Азийн хөлбөмбөгийн холбооны "Challenge League" тэмцээний урьдчилсан шатанд эх орноо төлөөлөн өрсөлдөх багуудын тоглолтын өмнөх албан ёсны хэвлэлийн хурлыг зохион байгуулна. 

Боловсролын яаманд

11:00 цагт Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ) болон Ерөнхий Боловсрол (ЕБ)-ын 2026 оны сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэвлэлийн хурал хийнэ. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Боловсролын зээлийн сангаар 2026–2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авсан ч сургалтын төлбөрийг шийдэхгүй суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа асуудлаар бакалавр, магистрын оюутнууд болон эцэг, эхийн төлөөлөл Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдэх хүртэл төрийн ордны гадаа суулт хийх болсон асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.