“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцлоо.