Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа рашааны булгийн эхийг сэргээн хамгаалах, хөв цөөрөм байгуулах, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд өнөөдөр Цэнхэр бүсийн павильон дээр НҮБ-ын Хүүхдийн Сан болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран төсөл, тохижилтын ажлыг танилцууллаа. Энэхүү Дамбадаржаа рашааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “333 нуур”-ыг хамгаалах ажлын хүрээнд хэрэгжиж байгаа ба үерийн усыг хуримтлуулах, булаг шандын эхийг хамгаалах, байгалийн нуур намгархаг газрыг сэргээх, хөрөм цөөрөм байгуулах ажлууд хийгдэх юм.

Ус бол экосистемийн тэнцвэр, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс төдийгүй цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, экосистемийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх стратегийн чухал нөөц билээ. Усны өдрөөр эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь COP17 бага хурлын үеэр усны нөөцийг хамгаалахын ач холбогдлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон олон улсын түвшинд онцлон танилцуулж, бодит ажил болгон хөрөнгө оруулалт хийж, хэрэгжүүлж буйн тод жишээ боллоо. 

Монгол орны усны нөөцийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй Усны элч банк – Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд “Бумбатын хөв цөөрмийн төсөл”-ийг дэмжин санхүүжүүлж, усны салбарт хөрөнгө татан төвлөрүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулан гаргахад түүчээлэн оролцоод байна. Бид цаашид ч усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, нөхөн сэргээх, экосистемийн тогтвортой байдлыг хангах, хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байх болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ