Хуралдаанд
- Шүүхийн ерөнхий зөвлөл,
- Улсын дээд шүүх,
- Хууль зүй, дотоод хэргийн яам,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам,
- Улсын ерөнхий прокурорын газар,
- Тагнуулын ерөнхий газар,
- Авлигатай тэмцэх газар,
- Хүний эрхийн үндэсний комисс,
- Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба,
- Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв,
- Цагдаагийн ерөнхий газар,
- Шүүх шинжилгээний ерөнхий газар,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
- “И-Монгол академи” УТҮГ,
- “Үндэсний дата төв” УТҮГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, байгууллагуудын цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, мэдээлэл солилцох боломж, техникийн шийдэл, кибер аюулгүй байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсоныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Тус ажлын хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцооны нэгдсэн архитектур, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий