Нэг жилийн ойн урамшуулал 2026.05.19-2026.05.31-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд та сонгогдсон кредит картыг онлайнаар эсвэл салбарт хандан захиалах боломжтой бөгөөд захиалсан картаа салбараар үйлчлүүлэн авахдаа гарын бэлгээ ч бас хүлээж авахаа битгий мартаарай.

Та Universe кредит картын эзэмшигч болсноор санхүүгийн гэнэтийн хэрэгцээгээ хялбар шийдвэрлэхээс гадна дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо асуудалгүй гүйцэтгэж, картаа ашиглан хамгийн өргөн хөнгөлөлтийн сүлжээнээс хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.

Universe кредит карт захиалахыг хүсвэл ЭНД дарж, сонгогдсон картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

Universe картын тухай: Голомт банк 30 жилийнхээ ойн хүрээнд бүх картуудаа Universe концепцээр шинэчлэн зах зээлд гаргасан. Universe картууд нь харилцагч төвтэй шийдлүүд, дэлхийн хаана ч ашиглах өргөн хэрэглээ, картын брэнд бүрд тохирсон тусгай хөнгөлөлт урамшууллууд, аюулгүй байдлыг найдвартай хамгаалсан дэвшилтэт технологиудыг багтаасан давуу талтай. Мөн загвар, хийцлэлийн хувьд дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг олгох хамгийн өвөрмөц дизайныг танд санал болгоно.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой. 

Universe is everything