- Голомт банк и Азиатский банк развития (АБР) сотрудничают в финансировании проектов по энергоэффективности и охране окружающей среды.
- Внедрен потребительский кредит 'Ногоон өрх' (Зеленый дом) для поддержки энергоэффективных решений.
- Кредит предоставляется физическим лицам на покупку товаров для энерго- и водосбережения, включая утепление, освещение, электроприборы и электроотопление.
- Условия кредита: до 50 млн тугриков, срок до 60 месяцев, ежемесячная ставка 1.3%, без первоначального взноса.
- Кредит имеет преимущество в виде более длительного срока и меньших ежемесячных платежей по сравнению с обычным потребительским кредитом.
Энэ хүрээнд Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжсэн “Ногоон өрх” хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ.
Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.
Агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгсэл гэдэгт дараах худалдан авалтын төрлүүд багтана.
- Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн дулаалга
- Сэргээгдэх эрчим хүч
- Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж болон цахилгаан бараа
- Усны хэмнэлт болон ариун цэврийн сайжруулалт
- Халаалт, нүүрснээс татгалзах цахилгаан зуух
- Усны нөөц, орчны сайжруулалт
“Ногоон өрх” хэрэглээний зээл нь энгийн хэрэглээний зээлтэй харьцуулахад урт хугацаанд, бага дүнгээр төлдгөөрөө давуу талтай. Амьдарч буй орчныхоо эрчим хүчний үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж буй айл өрх, иргэн бүрд “Ногоон өрх” хэрэглээний зээлийг санал болгож байна.
Зээлийн нөхцөл:
- Зээлийн хэмжээ: 50,000,000₮ хүртэл
- Хугацаа: 60 сар
- Хүү /сарын/: 1.3%
- Урьдчилгаа: Шаардлагагүй
Жич: Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь Ногоон таксономийн 1.2.2 буюу жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр, 3.3 эрчим хүчний ашиглалт багатай барилга болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шийдэл байх тохиолдолд 60 хүртэлх сараар олгох боломжтой.
“Ногоон өрх” хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий