СЕХ-ны даргыг томилох нууц санал хураалтад 103 гишүүн оролцож, 75 нь дэмжлээ. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу томилж байгаа юм. 

Н.Мягмарын танилцуулга: 

  • 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжил, бакалавр
  • 1999 онд МУИС-Хууль зүйн дээд сургууль, хууль зүйн магистр зэрэг
  • 2005 онд Америкийн Их Сургууль, Вашингтоны Хуулийн Коллежийн хууль зүйн ухааны магистр

Эрхэлсэн ажил

  • 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш,
  • 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар болон Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2009-2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
  • 2010-2012 онд Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-ийн Захиргааны менежер,
  • 2012-2014 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 
  • 2014-2016 онд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт Консул,
  • 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер,
  • 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга, 
  • 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга, 
  • 2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ЗГХЭГ-ын дэд дарга