Харин наадмын дараагаас Үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж АИ-92 автобензиний үнийг өсгөх эсэх асуудлыг хэлэлцэх бол дизель түлшний үнэ буурч магадгүй талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өгөв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн түүнчлэн тэрбээр "ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй.

БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёрдогч, гуравдагч хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх бодлогын ажлаа хийж байгаа.

БНХАУ-ын "Петрочайна" болон "Чайна ойл" компаниудтай бүтээгдэхүүн авах гэрээ тохироогоо хийчихсэн. Хөгжил шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Ойрын хугацаанд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамж тасрах асуудал байхгүй.

Өнөөдрийн мэдээллийн өмнө аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан. Түгээлт хангамж дээр тээвэр ложистикийн хүндрэл байхгүй, тасалдал хомсдол байхгүй гэсэн" гэв.