- 142,000 семей получили ипотечные кредиты на сумму 10.5 трлн тугриков
- 40,000 семей ожидают ипотеку
- 45% семей, получивших ипотеку, переехали из юрточных районов в квартиры
- МИК планирует в ближайшие 20 лет сосредоточиться на зеленом жилье и устойчивом финансировании
- более 70% домохозяйств Монголии живут в домах без инфраструктуры
Зарим тоон мэдээллийг танилцуулбал:
Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш өнөөг хүртэл 142,000 айл 10.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсаныг Монголбанк мэдээлсэн. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэд сард 400,000-800,000 төгрөг төлж байна.
МИК өнгөрсөн 20 жилд мянга мянган өрхийг орон сууцтай болгох зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн. Харин ирэх 20 жилд байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц болон түүний тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолж байв.
Өнөөдрийн форум нь өнгөрсөн хугацаанд бий болсон Монгол Улсын ипотекийн зах зээлийн ололт амжилт, туршлагыг дүгнэхийн зэрэгцээ
- орон сууцны санхүүжилтийн тогтолцооны дараагийн шатны хөгжлийн чиглэлийг тодорхойлж хэлэлцэж,
- үл хөдлөх хөрөнгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй хэрхэн уялдуулах сайжруулах,
- арилжааны эх үүсвэр болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар бодит санал, шийдэл солилцох чухал талбар болно гэдэгт Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны зүгээс итгэлтэй байгаагаа дурдлаа.
"Орон сууцжуулалт нь зөвхөн барилгын салбарын асуудал бус иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, байгаль орчин, нийгмийн хөгжилтэй холбогдоно"
Форумыг нээж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа хэлэхдээ "Монгол Улс иргэдийн эрүүл, аюулгүй, хүртээмжтэй амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн орон сууцжуулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өрхийн 70 гаруй хувь нь дэд бүтцийн шаардлага хангаагүй байшин, гэр сууцанд амьдарч байгаа.
Орон сууцжуулалт нь зөвхөн барилгын салбарын асуудал бус иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, байгаль орчин, нийгмийн хөгжлийн цогц бодлогын асуудал. Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөр иргэдийг орон сууцтай болгохоос гадна гэр хорооллын төвлөрлийг бууруулах, агаар болон хөрсний бохирдлыг багасгахад бодит хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 45 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн нь тогтвортой хот байгуулалтын бодлогод бодитой үр нөлөө үзүүлж байна" хэмээв.
"Одоогийн байдлаар 40,000 өрх хүлээлттэй байгаа. Үүнийг шийдэхийн төлөө бид ажиллах л ёстой"
"МИК Холдинг" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн Ч.Хашчулуун "Монгол Улсад байр нэлээд өндөр үнэ ханштай байдаг. Иргэдийн орлого нь орон сууц шууд худалдан авахад хүрэлцдэггүй. Ийм нөхцөлд
- Иргэдийг хэрхэн орон сууцтай болгох вэ?
- Өөрийн хөрөнгөтэй болгох ажлыг яаж хийх вэ? гэх асуулттай тулгарч ирсэн.
2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид найман хувийн зээл авч байсан бол сүүлдээ зургаан хувийн зээл авч орон сууцтай болох боломж нь бүрдсэн.
Одоогийн байдлаар 140,000 гаруй өрх ипотекийн зээл авч, орон сууцанд амьдрах мөрөөдлөө биелүүлсэн байна.
Иргэд зургаан хувийн зээл аваад орон сууцанд орох боломж бүрдэж байгаа нь том гарц юм" гэлээ.
Үргэлжлүүлэн "Залуу гэр бүлийн тоо өсөн нэмэгдэж буй өнөө үед ипотекийн зээлийн эрэлт их байгаа. Эрэлтийн хугацааг тооцвол 1-2 жилээр хүлээлт үүсэж байна.
Одоогийн байдлаар 40,000 өрх хүлээлттэй байгаа. Үүнийг шийдэхийн төлөө бид ажиллах л ёстой.
Мөн өрхийн орлого нь орон сууц авахад хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж, иргэдийг хэрхэн яаж орон сууцтай болгох вэ гэдэг нь тусдаа бодлогын асуудал. Иргэдийн орлогод нийцүүлсэн барилга барих, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа" гэв.
Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамц "Аливаа улс орны санхүүгийн зах зээлийн хөгжил нь иргэдийн амьдралын чанарт хэрхэн хүрч, эдийн засгийн бодит хэрэгцээг хэрхэн санхүүжүүлж байгаагаар хэмжигддэг.
Энэ утгаараа орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бол зөвхөн санхүүгийн үйлчилгээ бус
- иргэдийн амьдралын чанар,
- өрхийн санхүүгийн тогтвортой байдал,
- дундаж давхаргын тэлэлт,
- хот байгуулалт, барилгын салбарын өсөлт,
- урт хугацааны хөрөнгийн зах зээлийн хөгжлийг уялдуулдаг стратегийн чухал механизм юм.
Монгол Улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй байсан 2009 онд тухайн үеийн Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийн хүрээнд СЗХ, Монголын Ипотекийн Корпорацтай хамтран нийт 25 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргаж, орон сууцны зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох анхны чухал алхмыг хийж байсан түүхтэй.
УИХ-аас 2010 онд хөрөнгөөр баталгаажсан Үнэт цаасны тухай хуулийг анх баталж, СЗХ-ноос холбогдох журам зохицуулалтыг бий болгосноор ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах зохицуулалтын орчин Монгол Улсад анх бүрэлдсэн билээ.
Өрх бүрийн орон сууцны хэрэгцээ, банк санхүүгийн байгууллагын эх үүсвэр, хөрөнгө оруулагчдын урт хугацааны өгөөжийн сонирхол, улсын эдийн засгийн тогтвортой өсөлт зэрэг олон талт зорилтыг нэгтгэж чаддаг учраас энэ тогтолцоо цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын санхүүгийн зах зээлийн чухал зорилтуудын нэг мөн юм.
Дараагийн шатанд анхдагч зах зээлд иргэдийн орон сууцны зээлийн хүртээмжийг хадгалах, хариуцлагатай зээлийн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлийн бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, урт хугацааны эх үүсвэр бүхий мэргэжлийн болон институцийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, хүртээмжтэй, зах зээлийн зарчимд нийцсэн хэлбэрээр хөгжүүлэхэд хамгийн чухал ач холбогдолтой" гэдгийг онцоллоо.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий