- Иран и Израиль впервые с апреля прекратили взаимные обстрелы после достижения договоренности о прекращении огня.
- Израиль нанес авиаудар по Бейруту, Иран ответил ракетным обстрелом территории Израиля.
- Премьер-министр Израиля Нетаньяху объявил о временном прекращении огня, но предупредил, что борьба с Ираном и Хезболлой не окончена.
- Президент США Трамп заявил, что советовал Нетаньяху быть осторожным и не начинать войну с Ираном в одиночку.
- Конфликт начался 28 февраля с авиаударов США и Израиля по территории Ирана, приведших к гибели верховного лидера Хаменеи.
Ливаны нийслэл Бейрут хотод агаарын цохилт өгсний дараа Ням гарагт Иран улс Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингууд харвасан юм.
Даваа гарагийн шөнө Израилийн талаас Ираны нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудад хариу довтолжээ.
Гэхдээ талуудын аль аль нь дайсагналаа гүнзгийрүүлэхээс зайлсхийж, довтолгоогоо зогсоож байгааг тус тусдаа зарласан байна.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху галаа түр зогсоож байгааг зарласан ч Иран болон түүний Ливан дахь холбоотон Хезболлагийн эсрэг тэмцэл нь “дуусах болоогүйг” анхааруулжээ.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Тегераны эрх баригчид Израилийн талд “ноцтой хохирол” учруулсан тул ажиллагаагаа зогсоож байгааг мэдэгдсэн юм.
Ингэхдээ Ливанд дахин довтолбол “илүү хатуу хариу арга хэмжээ” авахаа амласан байна.
Израилийн ерөнхий сайд өөрийнх нь үгийг үл тоомсорлож, Бейрут хот руу довтолсон эсэхийг сэтгүүлчид асуухад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Үгүй, үгүй. Намайг ярихаас өмнө аль хэдийн эхэлчихсэн байсан” гэж хариулжээ.
Израилийн албаны эх сурвалж бас тус улс хэн нэгний ятгалгаар бус, өөрийн санаачилгаар галаа зогсоосныг баталсан байна.
Нетаньяхутай утсаар ярихдаа Иранд довтлохоо зогсоохыг ятгасан эсэх талаар нь асуухад Трамп
“Бид ухаалаг байх хэрэгтэйг би түүнд хэлсэн. Бид маш сайн гэрээнд гарын үсэг зурахад тун ойрхон байна. Ямар ч цөмийн зэвсэг үүнд байхгүй”
гэж хариулжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа Нетаньяхугийн талаар “Тэр миний хэлсэн бүгдийг дагадаг” гэж хэлсэн байна.
Сүүлд Axios мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа Трамп хэрвээ Ирантай дахин дайн эхлүүлбэл ганцаараа байлдаж болзошгүйг Нетаньяхуд хэлснээ баталжээ.
“Биби, болгоомжтой байгаарай. Эс тэгвээс удахгүй чи ганцаараа үлдэх болно шүү” гэж Трамп түүнд хэлсэн гэнэ. Биби нь Нетаньяхугийн хоч юм.
Харин Нетаньяху өчигдөр гаргасан мэдэгдэлдээ
“Израиль улс өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй бөгөөд бид шаардлагатай бол үүнийг хэрэгжүүлэх болно”
гэж АНУ-ын ерөнхийлөгчид хэлснээ дурдсан байна.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израиль улсууд Ираны газар нутагт агаараас довтолсноор Ойрх Дорнодын бүс нутгийг хамарсан дайн эхэлж байв.
Дайны эхний өдрүүдэд Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтнууд Израилийн агаарын цохилтын улмаас алагдсан.
Хариуд нь Иран улс Ойрх Дорнод даяар байрладаг АНУ-ын агаарын баазууд болон Израиль улс руу довтолж эхэлсэн билээ.
Хамени алагдсаны хариуд Хезболла зэвсэгт бүлэг гуравдугаар сарын 2-ны өдөр Израилийн нутаг руу пуужин харваснаар Ливан улс уг дайнд татагдан орсон юм.
Хариуд нь Израиль улс Ливанд агаараас довтолж, тус улсын өмнөд хэсэгт хуурай замын цэргээ оруулсан.
Дөрөвдүгээр сарын дундуур талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Ливаны эсрэг Израилийн явуулж буй байлдааны ажиллагаа зогсоогүй, үргэлжилж байгаа.
Сүүлийн өдрүүдэд Ирантай энхийн гэрээ байгуулахаар ажиллаж буй Трампын засаг захиргаа үүнд нь саад болж болзошгүй болсон өөрийн холбоотон Израилийн талаас Ливанд довтлохоо зогсоохыг шаардах болсон юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий