- Ажлын байр, тэтгэлэгтэй элсэлтийн 2026 оны бүртгэл албан ёсоор эхэлсэн гэж байсан. Та энэ талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Мандал Санхүүгийн Нэгдэл нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран монголдоо анх удаа “Ажлын байр, Тэтгэлэгтэй” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд хэдийн 3 жил болжээ. 2024 оны элсэлтийн топ оюутнууд маань 2027 онд Санхүү& Банкны бакалаврын зэргийг горилж, их сургуулиа төгсөх гэж байна.
Мэдээж сургуулиа төгсөөд Мандал Санхүүгийн Нэгдлийн даатгал, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудад ажиллаж, карьераа үргэлжлүүлэн бүтээх болно. Энэхүү “Ажлын байр, Тэтгэлэгтэй” хөтөлбөр нь Монгол үндэстнийг дэлхийд дахин нэг удаа мандуулах хүсэлтэй, залуу лидерүүдийг бэлтгэн гаргах эрхэм зорилгын дор амжилттай хэрэгжиж байна.
- Ердөө 3 жилийн хугацаанд Санхүү & Банкны бакалавр, сургалтын 100%-ийн тэтгэлэг нэмээд ажлын туршлага гэхээр үеийнхнээсээ хол түрүүлэх боломж санагдлаа.
- Тийм шүү. Санхүү Эдийн Засгийн их сургуулийн Санхүү & бакалаврын зэрэг аваад зогсохгүй 3 жилийн ажлын туршлагатай болчихно. Тухайн оюутан 100% тэтгэлэгтэй суралцангаа ажиллаж, нэмээд цалин авчихна. Зөвхөн онолын мэдлэг, ажлаас гадна энэ зах зээлд хэрхэн хөлөө олох уу? Аль чиглэлд илүү хөгжих үү? Цаашдын карьераа хэрхэн төлөвлөх вэ гэдэг менторшипыг мөн хэрэгжүүлж байна.
Ер нь хэн байхаас үл хамаарч хүн бүрд тэгш олгогдож буй нөөц бол цаг хугацаа. Үүнийг хэн зөв, бүтээмжтэй ашиглаж чадна тэр хүн гарцаагүй салбартаа чадварлаг мэргэжилтэн, лидер болох тэрхүү нөхцөлийг бид бүрдүүлж өгч байгаа хэрэг. Иймдээ ч суралцах 3 жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэгтэй юм шүү дээ.
- Сонгон шалгаруулалт хэрхэн хийгдэх вэ?
- Мэдээж хэрэг ЭЕШ-ын оноо шаардана. Англи хэл, Математикийн шалгалт дээр 590 оноо авсан байх шаардлагатай. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаас урьтаж суралцагчдаас хандлага, өрсөлдөх чадварын тестүүд авахаас гадна ярилцлага хийнэ. Ийнхүү гурван шат бүхий сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 20 сурагчид Ажлын байр+ 100% тэтгэлэг олгоно.
Бүртгүүлсний дараа таны имэйл рүү цаашдын шалгуурт хэрхэн оролцох тухай удирдамж илгээгдэх болно. Амжилт хүсье!
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий