"Counter Strike 2" тоглоомын тамирчид мэргэжлийн замналдаа дэлхийн аваргад оролцож, өөрийн гарын үсэгтэй дахин давтагдашгүй стикер (sticker) буюу өнгө үзэмжийн төгс хоршил бүхий тоглоом доторх наалттай болохыг хүсдэг. Энэ нь тоглоом сонирхогчид өөрийн дуртай баг, тоглогчийн стикерийг авахын төлөө их хэмжээний мөнгө зардаг бөгөөд тухайн мөнгөний тодорхой хувийг баг, тамирчдад өгдгөөрөө онцлог. 

Одоогийн байдлаар Европын Titan багийн 2014 дэлхийн аваргын үеэр гаргасан "Katowice 2014 Titan (Holo)" стикер 140 мянган ам.долларын үнэтэй зарагдаж байна. Үүний араас АНУ-ын iBUYPOWER багийн мөн адил 2014 онд гаргасан "Katowice 2014 iBUYPOWER (Holo)" стикер 65 мянган ам.долларын үнэ хүрсэн. 

Харин "The MongolZ" багийн 2022 оноос хойш гаргасан стикерүүд 1-29 ам.долларын хооронд зарагдаж байгаа юм. Тэгвэл "The MongolZ" багийн ахлагчийн 2022 оны гаргасан "bLitz (Holo) | Rio 2022" стикер 700 ам.доллароор зарагджээ.

Тэгвэл энэ жилийн дэлхийн аваргад оролцож буй "The MongolZ" багийн тоглогчдын стикер албан ёсоор гарлаа. "The MongolZ" багийн тоглогч Б.Гарьдмагнай (blitz), М.Содбаяр (Techno4K) нар нь 2022 оноос хойш тасралтгүй найм дахь стикерээ гаргаж байгаа юм.

Харин Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho) нарын хувьд 2024 оноос хойших тав дахь стикер, У.Анарбилэгийн (cobrazera) хувьд "The MongolZ" багийн нэрийн дор анхны, тоглогчийн замналынхаа хоёр дахь стикерээ гаргаж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн Будапештын дэлхийн аваргад "The Huns Esports" багийн нэрийн дор анхны стикэрээ гаргаж байсан юм.

Тоглогчдын болон багийн стикерийг тоглоом дээр хайрцаг нээж болон янз бүрийн сайтаас мөнгө төлж худалдан авч ашиглах боломжтой.

"The MongolZ" багийн стикер:

"The MongolZ" багийн тоглогчдын стикер: