Тэрбээр "Өнөөдөр нэг л асуудлыг хэлэлцэнэ. Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвын нэрийг ирүүлсэн. Түүнийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэх эсэх асуудлаар санал хураагаад өнөөдрийн хурал өндөрлөнө. 

Б.Пүрэвдагва бол манай намд бэлтгэгдсэн залуу. Цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг томилогдсоноос хойш хотын иргэд үнэлэх байх. Цаашид бид хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалыг нэг болгож, шууд хотын иргэд сонгодог болох шинэчлэлийг бид хийсэн. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хойшилсон. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан Саранцэцэгийг цагдаагийн байгууллага 48 хугацаатай саатуулсан. Одоо бол ажлаа хэвийн хийгээд явж байгаа. Кибер халдлага үйлдсэн гэдэг агуулгаар хэвлэн нийтлэх эрхээ эдэлж буй хүмүүсийг шалгах нь буруу.

Сураг сонсох нь, тайлан дээр орон андуурч бичсэн мэдээллийг эрүүгийн цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайдад өгч, ийм андуу ташаа юм болсон. Нөөцийг махыг эрт гаргуулсан, уг нь дөрөвдүгээр сард гаргадаг. Өнгөрсөн жил 7,000-8,000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Гэвч 2,000-3,000 тонн нь зарагдаагүй наадам хүргэсэн. Энэ жил нөөцөө хэрхэн бэлтгэх вэ гээд Хөдөө аж ахуйн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 5,000 тонн бэлдсэн. Г.Занданшатар ерөнхий сайд нэгдүгээр сарын 20-нд гарга гэсэн. 

Нэгдүгээр сарын 20-оос эхлээд том худалдаанууд зохион байгуулсан. Сүүлд шатахууны үнэтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэгчид үнийн эрсдэлд орлоо гээд 1,000 гаруй төгрөг нэмсэн. Жижиглэнгээр зар гэсэн, дэлгүүрүүд дээр очиход НӨАТ-тай худалдан авалтын төлбөр төлөлт нь нөгөө компаниуд дээрээ хожимдож очдог, өр авлага үүсгэдэг гээд асуудал үүссэн. Би дахиж мах яримааргүй байна.

Нийслэлийн мега төслийг маш удаан шалгаж байгаа. Шалгаж байгаа зүйлээ шинээр шалгаж байна, ажлын хэсэг гарлаа гэх юм. Миний мэдэхээр дөрөвдүгээр сарын 20-ноос хойш шалгаж байна. Би бүгдийг нь нэг мөр шалгуулж олон нийтэд ил тод мэдээлэл өгөөсэй гэсэн байр суурьтай байна" гэв.