2025 оны долдугаар сарын 7-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын нээлттэй сонгон шалгаруулалт болсон байна. Уг шалгалтад тэрбээр 75 оноо авч, нэгдүгээр байраар тэнцсэн гэдгээ онцлов.

Үргэлжлүүлэн иргэн Н.Энхбат

"Наймдугаар сарын дундуур Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл тогтоол гарган томилох эрх бүхий албан тушаалтан буюу Засаг дарга Б.Азжаргалд танилцуулсан байдаг. Үүнээс хойш Засаг дарга шаардлага хангаж, шалгалтад тэнцсэн намайг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд томилохгүй өнөөдрийг хүрч, хүнд суртал гарган чирэгдүүлж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эс үйлдэхүйгээр намайг албан тушаалд томилохгүй байна хэмээн үзэж, АТГ-д өгч байна. Томилохгүй байгаа шалтгааныг нь тодруулж, учир зүйг нь олж өгөөч гэж байгаа"

хэмээв.

Мөн театрын одоогийн байдлын талаар "Театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжлийн бус хүнийг тавьсан. Залуучууд театрын даргаар 10-аад жил ажилласан н.Болорсүх гэж хүн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын нэг ангийн найз гэсэн. 10 жил удирдахдаа архи ууж танхайрсан, театрт хий цалин бичиж өөртөө завшсан нь нотлогдоод, шүүхээс нийтийн албан тушаалд ажиллаж болохгүй гэсэн шийтгэл оноосон тул арга буюу чөлөөлөгдсөн. Гэхдээ чөлөөлөгдсөн ч гэр бүлийн найз н.Ерболат гэж мэргэжлийн бус залууг түр орлонгоор тавиад одоог хүргэлээ. 

Миний хардаж буй гол санаа нь Залуучууд театр одоог хүртэл нягтлангүй. Боловсролын газрын нягтлан нь түр хавсарч байна. Тэнд буй зарчимтай уран бүтээлчид театрт сайн нягтлан ирдэггүй, шалгавал бохир гүйлгээнүүд хийгдсэн гэж ярьдаг. Тиймээс н.Болорсүх гэж хүн найздаа нөлөөлж, Н.Энхбат ирвэл бүх булхай илрэх нь гээд хориг саад хийж, тэтгэврийн нас дөхсөн хүнтэй ажиллахгүй гэдэг" хэмээлээ.