Итгэл, туршлага, сэтгэл ханамжийг үнэт зүйлээ болгон барилга байгууламжийн архитектур, төлөвлөлт, гадна дотор зогсоол, дотоод орчны шийдэл бүрд онцгой анхаарч, олон улсын жишигт нийцсэн аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн бөгөөд эрхэм хэрэглэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

2026.05.23-ны 11:40 цагт болох албан ёсны нээлтээр урлагийн тоглолт, урамшуулалт хөтөлбөрүүд явагдахаас гадна орчин үеийн хэрэгцээ, стандарт шаардлагад бүрэн нийцүүлэн төлөвлөгдсөн, олон үйлдэлт 4 танхим бүхий UNITED CINEMA кино театр нээлтээ хийх бөгөөд зөвхөн кино үзвэрээр хязгаарлагдахгүй, бизнес, соёл, олон улсын чанартай арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах цогц орчныг бүрдүүлснийг дуулгахад таатай байна.

Мөн UNITED MALL худалдаа үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх харилцагч, түрээслэгч нар нээлтийн онцгой урамшуулал, хямдрал, бэлэгтэй худалдаа, эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна.

New city, New experience

Бидэнтэй холбогдох:

☎️ +976 77202929
🌐 Unitedmall.mn

📍Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нүхтийн зам, Арцатын ам /17100/