Энэ өдөр пара таеквондогийн төрөлд медальтнууд тодорсон юм.
Пара таеквондогийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кгд "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдлөө.
Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртлээ.
Источник: ikon.mn