Тус олимпиадад дэлхийн 27 орны 211 сурагч оролцон мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, хамт олон маань амжилттай оролцож, долоон сурагч шагналт байрт шалгарсан байна.
Тухайлбал:
Хүрэл медаль
- Г.Амармэнд /Дархан-Уул аймаг, Од сургууль/
- М.Мөнх-Оргил /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
- Б.Эрмүүн /Шинэ Монгол сургууль/
- Э.Ичинбат /Орхон аймаг, 1 дүгээр сургууль/
Тусгай байр
- А.Орхонтуул /МУИС-ЕБАС/
- Д.Энхтөгс /Absolute Elite сургууль/
- Г.Амар /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
Амжилттай оролцсон
- Т.Агарбат /Сант сургууль/ нартаа баяр хүргэе.
Багийн ахлагч, ажиглагчаар Г.Зоригт /ШУТИС-ийн багш, доктор/, П.Мөнхбаатар /МУИС-ийн багш, доктор/, Х.Балт-Эрдэнэ /ШУТИС-ийн багш, доктор/, М.Отгонбаатар /МУИС-ийн багш, Э.Гүндалай /Олонлог Эгзэ сургуулийн багш, Г.Батбаяр /МУИС-ийн оюутан/ нар ажиллалаа.
APhO 2026 олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Физикийн олимпиад зохион байгуулах хороо болон Физикийн нийгэмлэгийн урилгаар Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат, НЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал, Улсын физикийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга Р.Энхбат, Улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, МУИС-ШУС-Байгалийн Ухааны Салбар сургуулийн захирал Доктор, дэд профессор Г.Мөнхбаяр нар төлөөлөгчөөр оролцлоо гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий