- Монгольская федерация спортивного метания ножа проведет первый чемпионат Монголии с 29 по 31 января.
- Федерация основана в январе 2025 года и является 22-м членом Международной федерации метания ножа.
- В 2025 году спортсмены завоевали 56 медалей на пяти международных турнирах.
- В Монголии насчитывается около 15 000 сторонников и 1 700 спортсменов, из них 500 активно тренируются.
- Создан 31 клуб в 21 аймаке, включая Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Завхан и Баян-Улгий.
Энэ талаар тус холбооны төлөөлөл өнөөдөр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны хурлын танхимд хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
Өнгөрсөн жил байгуулагдсан тус холбоо нь Олон Улсын Хутга Шидэлтийн Холбооны 22 дахь гишүүнээр элссэн байна. Өдгөө 26 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус спорт сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж байгааг зохион байгуулагчид онцлов.
Тэмцээнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд "Наран спорт төв"-д зохион байгуулах аж.
Энэ талаар Олон Улсын Спортын Хутга Шидэх холбооны дэд ерөнхийлөгч Э.Ганболд "Спорт хутга шидэлтийн холбоо маань Монгол Улсад 2025 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд чамгүй амжилт үзүүллээ. Үүний тод жишээ нь өнгөрсөн онд тив, дэлхийн таван тэмцээнд оролцоод нийт дүнгээрээ 56 медаль хүртсэн байна.
Олон улсын холбооны алсын зорилго нь ойрын хугацаанд паралимпад бүртгүүлэх, үүний дараа 2032 оны олимпын хөтөлбөрт багтах зорилготой.
Энэ спортыг сонирхогчдын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа. Манай улсад 15,000 орчим дэмжигч, 1,700 орчим тамирчинтай. Үүнээс 500 орчим нь идэвхтэй, өдөр бүр хичээллэж байгаа юм.
Одоогоор 21 аймагт 31 клуб байгуулагдсан. Тодруулбал Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Завхан, Баян-Өлгийд клуб нээгдсэн" гэв.
Анхдугаар УАШТ насанд хүрэгчид болон өсвөрийн гэсэн хоёр ангилалд зохиогдох юм байна. Өсвөрийн тамирчдын хувьд хамгийн бага нас нь 10. Өсвөрийн тамирчид хоёр насны ангиллаар өрсөлдөх бол насанд хүрэгчид нийт есөн ангилалд аваргаа тодруулах аж.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий