- Мероприятие 'Монгол хүү 2026' пройдет 1 июня с 10:00 до 17:00 в комплексе Монгол наадам в Хүй долоон худаг.
- Праздник проводится в седьмой раз и направлен на ознакомление детей с монгольскими обычаями и их популяризацию.
- В программе: национальная борьба, стрельба из лука, бег, баскетбол, верховая езда и презентация монгольской культуры.
- Участники могут разместиться с собственными палатками, смотреть выступления и участвовать в соревнованиях с семьей и друзьями.
- Каждый ребенок может участвовать в лотерее и выиграть призы от организаций и граждан.
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ долоо дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт болно.
Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий