- Независимый эксперт ООН Грэм Рэйд посетил Монголию с 18 по 29 января 2027 года.
- Он представил предварительные выводы по защите от насилия и дискриминации на основе сексуальной ориентации и гендерной идентичности.
- Рекомендации включают укрепление системы сбора данных, обучение госслужащих, инвестиции в общественное сознание, упрощение процедур смены пола, доступ к здравоохранению для трансгендеров.
Тэрбээр Монгол Улсын Засгийн Газрын урилгаар энэ сарын 18-наас 29-нийг дуустал манай улсад ирсэн байна.
Г.Рэйд айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод ажилласан юм.
Тэр энд ажилласан тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2027 оны зургаадугаар сард өргөн барих улс орны тайланд илүү нарийвчилсан зөвлөмжүүд тусгагдах хэдий ч анхаарал хандуулах зарим гол чиглэлүүдийг хэвлэлийн хуралдаа онцоллоо.
- Эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбар зэрэг олон салбарын хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай холбоотой нарийвчилсан мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлэх.
- Төрийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн мэдрэмж олгох, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалтуудыг тогтвортой, системтэйгээр явуулахын тулд одоогийн сургалтын хөтөлбөрүүдийг өргөжүүлж, үүнд байгууллагын зүгээс хангалттай дэмжлэг үзүүлж, нөөц бололцоогоор хангах.
- Эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх хандлагыг, түүний дотор ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх соёлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн ухамсар, боловсролыг дээшлүүлэх санаачилгуудад хөрөнгө оруулалт хийх.
- Хүний өөрийгөө тодорхойлох хандлагад суурилсан, хүйсийн өөрчлөлтийг хуульчлан хүлээн зөвшөөрөх хялбаршуулсан, хүртээмжтэй журам, захиргааны үйл ажиллагааны процессыг бий болгох.
- Трансжендэр хүмүүст хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй (боломжийн үнэтэй), чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үүний дотор шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах.
- Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаанд суурилсан ялгаварлан гадуурхалтаас сэргийлэхтэй холбоотой одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт болон хяналтын тогтолцоог чангатгах.
Г.Рэйд эцэст нь тайлангийнхаа талаар 'НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Тюрк саяхан Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “хүний эрхийн ажил нь хэзээ ч дуусдаггүй үйл хэрэг байдаг” хэмээн тэмдэглэсэн.
Энэ үг Монгол Улсад өрнөж буй ардчилсан хөгжлийн нөхцөл байдалд туйлын оновчтой тусаж байна.
Монгол Улс нь тэгш эрх, хүний нэр төр, ялгаварлан гадуурхахгүй байх Үндсэн хуулийн суурь зарчмуудад тулгуурласан эрх зүй болон бодлогын томоохон тогтолцоог бүрдүүлж чадсан байна.
Үүний зэрэгцээ, бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаанд суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг шийдвэрлэхэд чиглэсэн тусгайлсан хамгаалалтын зохицуулалтууд ч хууль тогтоомжид нэмэгдэн орсон байна.
Эрүүгийн эрх зүй, хөдөлмөр эрхлэлтийн хамгаалалт, хүний хувийн мэдээллийн нууцлал, институцийн түвшний оролцоог хангах болон хөгжлийн бодлогод тэгш хамруулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ахиц дэвшлүүд гарсан байна.
Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн туслалцаа авах боломж, хуулийн тодорхой байдал, институцийн чадавх болон практик амьдрал дээр ялгаварлан гадуурхалтаас хамгаалагдах эрх зүйн орчинд учир дутагдалтай зүйлс ажиглагдлаа.
Цөөнхийн эрхийг хамгаалах явдал нь аливаа ардчилсан нийгмийн чадавх, дархлааг хэмжих чухал шалгуур хэвээр байна. Энэ ч утгаараа, бидний өмнө тулгарч буй гол зорилт бол хуулийн тэгш эрхийг зөвхөн цаасан дээр үлдээх биш, харин амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх явдал юм.
Үүний тулд ЛГБТ иргэд төдийгүй хүн бүр хамгаалалтад бүрэн хамрагдах, төрийн үйлчилгээг тэгш хүртэх, шүүхэд хандаж эрхээ бодитоор хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй алхмуудыг тууштай хийх шаардлагатай" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий