- В Монголии официально создан Профессиональный совет по устойчивой упаковке.
- Совет основан по итогам форума 'Устойчивая упаковка в секторе воды и напитков Монголии', прошедшего 16 июня 2026 года в Улан-Баторе.
- В совет вошли ведущие компании: MCS Coca-Cola, АПУ, Monos Foods, MG L Aqua и другие.
- Цель совета – поддержка перехода к циркулярной экономике и внедрение системы расширенной ответственности производителя.
- Монголия сталкивается с высоким уровнем пластиковых отходов и отсутствием единой системы сбора и переработки.
Тус зөвлөл байгуулах санаачилга нь 2026 оны 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Монголын Ус, Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026"-ын онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд форумын үеэр зөвлөлийн анхны гишүүд хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурсан явдал байв.
Форумыг Хог Хаягдалгүй Монгол ТББ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, импортлогчид, дахин боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон салбарын экспертүүдийн 80 гаруй төлөөллийг нэг дор цуглууллаа. Оролцогчид сав баглаа боодлын тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай бодлого, санхүүжилт, дэд бүтэц болон салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.
САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ПЛАТФОРМ
Шинээр байгуулагдсан зөвлөлд ус, ундааны үйлдвэрлэл, дахин боловсруулах салбар болон худалдааны тэргүүлэх байгууллагууд болох М-Си-Эс Кока-Кола ХХК, АПУ ХК, Монос Фүүдс ХК, Эм Жи Эл Акуа ХК, Увс Хүнс ХК, Алтанжолоо Трейд ХХК, Ти Эм Эл Пластик ХХК, Эс И Эс Эл Смарт Солюшн ХХК, Мултипак ХХК нэгдээд байна.
Зөвлөлийн үндсэн зорилго нь Монгол Улсад тойрог эдийн засгийн шилжилтийг дэмжих, Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын тогтолцооны хэрэгжилтийн боломжит хувилбаруудыг судлах, салбарын оролцогчдын байр суурийг нэгтгэх, бодлогын зөвлөмж боловсруулах, хамтын ажиллагааны платформыг бүрдүүлэхэд оршино.
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг бөгөөд дэлхийн дундажтай харьцуулахад агаарын температурын өсөлт гурав дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Үүний зэрэгцээ нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж, хог хаягдлын дийлэнхийг булшлах аргаар шийдвэрлэсээр байгаа нь байгаль орчин, эдийн засгийн аль алинд нь томоохон сорилт болж байна.
Нөгөө талаас сав баглаа, боодлын материалын хувьд импорт, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас бүрэн хамааралтай бөгөөд Монгол Улсад 40 гаруй дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг боловч түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, цуглуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс шалтгаалан ихэнх нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
Ийм нөхцөлд сав баглаа боодлын үнэ цэнийн сүлжээний бүх оролцогчдыг нэгтгэсэн, төрийн бодлого болон хувийн хэвшлийн санаачилгыг уялдуулах хамтын ажиллагааны платформ зайлшгүй шаардлагатай байгааг форумын үеэр оролцогчид онцоллоо.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ДАРААГИЙН АЛХАМ
Форумын үеэр ЭЗХАХБ (OECD)-ын Байгаль орчны газрын тойрог эдийн засгийн асуудал хариуцсан эдийн засагч Фритьёф Лаубингер үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлсэн улс орнуудын туршлага, хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг сорилт болон амжилтын хүчин зүйлсийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “бохирдуулагч төлөх” зарчим болон Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй цаг үед тус форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв.
Мөн М-Си-Эс Кока-Кола ХХК, АПУ ХК, Эм Жи Эл Акуа ХК компаниуд дахин боловсруулсан түүхий эд ашигласан савлагаа, шошгогүй савлагаа, шилэн савны эргэлтийн тогтолцоо зэрэг хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцсан бол дахин боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны боломжуудын талаар хуваалцав.
Цаашид Тогтвортой Сав Баглаа Боодлын Мэргэжлийн Зөвлөл нь сав баглаа боодлын тогтвортой менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тойрог эдийн засгийн бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй бөгөөд үндэсний хэмжээний хамтын ажиллагааны платформ болон хөгжиж, Монгол улсын тойрог эдийн засгийн шилжилтийг дэмжих, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны шийдлүүдийг бий болгоход зорин ажиллаж байна.
Хог Хаягдалгүй Монгол ТББ-н тухай
Монгол Улс Хог Хаягдалгүй (Mongolia Without Waste) нь Монгол Улсад хариуцлагатай үйлдвэрлэл, сав баглаа боодлын хог хаягдлын тогтвортой менежмент, тойрог эдийн засгийн бодлого, хэрэгжилтийг дэмжих, Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын (EPR) тогтолцоог хөгжүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь төр, үйлдвэрлэгч, импортлогч, цуглуулагч, дахин боловсруулагч болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, хог хаягдлын тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн бодлогын шинэчлэлийг дэмжих, салбар хоорондын түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, инновацийг татах замаар нөөцийн үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлж, хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмэр оруулдаг.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий