- Экономист Р.Даваадорж сообщил о контракте на 1,6 млн фунтов стерлингов с двумя неизвестными иностранцами.
- Контракт был засекречен, сумма увеличена с 1,3 до 1,6 млн фунтов.
- Дело направлено в АТГ, ТЕГ и ЦЕГ для расследования.
- Подпись под документами принадлежит заместителю министра Б.Солонгоо.
- Контракт связан с консультациями по проекту Оюу Толгой.
Монголын төр нууцын зэрэглэлд оруулж 1,600,000 фунт стерлингийг хэн нь үл мэдэгдэх гадаадын хоёр иргэнд гаргуулж өгөх тэмдэглэл байгаа талаар тэрбээр хэлж, энэ асуудлыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т шалгуулах талаар мэдэгдэв.
Энэ талаар хэлэхдээ "Эрх мэдлээ ашиглаж хийдэг бузар булхай явдалтай холбоотой нэг бичиг баримт байна. Миний ярих гэж байгаа энэ асуудал нэлээд хэдэн сарын өмнөөс сөхөгдсөн. Харамсалтай нь хууль хүчний байгууллага авч хэлэлцэхгүй байна. Монголын иргэд авлигатай холбоотой асуудлыг өдөр бүр сонссоор дөжирчээ.
Монголын Засгийн газраас Их Британийн хоёр иргэнтэй 1,300,000 фунт стерлингийн гэрээ хийсэн асуудал байгаа юм. 2021, 2022 онд гэрээ хийж мөнгө төгрөг төлжээ. Гэтэл энэ асуудлыг 2024 онд сонгуулийн өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, мөнгийг гаргуулах ажлыг нууцын зэрэглэлд авч байгаад шийдсэн.
Мөн Засгийн газраас нөхөж гаргасан мөнгөн дүн дээрээ 300,000 фунт стерлинг нэмсэн байгаа юм. Энэ бол зөвхөн авлига биш эрх мэдлээ ашигласан асуудал.
Иймээс хэн нь үл мэдэгдэх хоёр хүнд, ямар гэрээ хийсэн нь тодорхойгүйгээр асар их хэмжээний мөнгө зарцуулсан асуудлыг нийтэд ил тодорхой болгох зорилгоор хууль хүчний байгууллагуудад хандаад байна" гэлээ.
"Болох бүтэхгүй асуудлуудаа нууцын зэрэглэлд авчихдаг"
Үргэлжлүүлэн
"Монголын төр ийм хэмжээнд унана гэдэг харамсалтай. Энэ мэдээлэл нууцаас гаргасан тэмдэглэл дээр нь байгаа юм. Гэтэл нөгөө хүмүүс нь "
Эрдэнэс Оюу Толгой" компани руу бичиг явуулахдаа 1.3 сая биш 1.6 сая фунт стерлинг гэж мөнгөн дүнгээ нэмжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн өөрөө 300,000 фунт стерлинг нэмсэн үү гэдгээс эхлээд маш тодорхойгүй.
Компани хооронд, эрх мэдэл бүхий хүмүүсийн хооронд үнийн дүн нь тодорхой бус, хэд дахин нэмэгдсэн байдлаар явсан байна.
Нууцаас гаргасан мэдээллийг харахад Оюу Толгойн гүний уурхайтай холбоотой асуудлаар гадаадын иргэдээс зөвлөгөө авна гэсэн утга агуулгатай байсан. Гэтэл ямар зөвлөгөө авах, яаж энэ хүмүүсийг сонгосон нь тодорхойгүй. Тэд чухам юу хийдэг хүмүүс вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнийгээ нууцын зэрэглэлд авчихсан. Энэ бүхнийг ард иргэдэд тодорхой болгох ёстой.
Миний гар дээр байгаа бичиг баримт дээр Ажлын хэсгийн ахлагч бөгөөд дэд сайд Б.Солонгоо гэсэн гарын үсэгтэй байна. Хууль зүйн дэд сайд байсан хүн хэн нь үл мэдэгдэх хүмүүстэй яриад зөвлөгөө аваад явж байна гэдэг бол Монголын төр ямар хэмжээнд очиж дордсоныг харуулж байна.
1.3 сая фунт стерлинг гаргуулах тэмдэглэл хөтлүүлээд нөгөө компаниуд руу бичиг баримт өгөхдөө 1.6 сая болгоод ийм замбараагүй. Монголын төр дээрэмчид шиг болчихжээ. Ингээд болох бүтэхгүй асуудлуудаа нууцын зэрэглэлд авчихдаг. Нууцыг нь дэлгээд харахаар маш их замбараагүй байна" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий