Мөн цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой асуудлын талаар
- Газрын зохицуулагч-12 сая төгрөгийн цалинтай гурван хүнд 216 сая төгрөг өгсөн байна.
- Группийн менежер- 9 сая төгрөгийн цалинтай хоёр хүнд 108 сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна.
- 5-6 сая төгрөгийн цалинтай таван хүнд 180 сая төгрөг өгсөн байна.
- Газрын дарга нарт найман сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгсөн.
- 12 сая төгрөгийн цалинтай хоёр хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж өгч болохгүй шүү дээ. Энэ чинь уурхайчдын мөнгө, уурхайчдын хөлс хөдөлмөрөөр олсон мөнгийг ингэж үрж огт болохгүйг ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай хэлж байлаа.
Үргэлжлүүлэн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч н.Шаравнямбуу "Өнгөрсөн жилийн нүүрсний сонсголоор 40 их наядын асуудал "Эрдэнэс Тавантолгой" ХК-д үүссэн. Энэ бол нийтэд илэрхий үйл баримт.
Хоёр дахь асуудал нь Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) өнгөрсөн оны аравдугаар сард шалгалт хийсний хүрээнд "Оюутолгой" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын менежер н.Амартүвшин, менежер н.Ганболд нарын гэр, офисоос 10 орчим тэрбум төгрөг гарч ирсэн. Мөн 15 орчим тэрбум төгрөгийн тансаглал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илэрсэн байдаг. Үүнийг хязгаарлах, хянах бүрэн эрх нь "Эрдэнэс Монгол" ХХК-д байсан боловч хэрэгжүүлээгүй.
Хамгийн сүүлийн асуудлыг яривал "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн 20 сая ам.долларын асуудал одоог хүртэл чимээгүй. Түүнчлэн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан зэрэг үйлдлээрээ "Эрдэнэс Монгол" ХХК хяналтаа тавьж чадахгүй, засаглалын хямрал болсон. Хэрвээ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бусад төрийн өмчийн үйлдвэрийн газруудад хохирол учирвал хэн хариуцах вэ, энэ олон хулгайгаа яах юм бэ" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий