“Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” сэдвээр хянан шалгах түр хороо байгуулах гэж байгаа юм байна.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хамтаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "1992 оноос хойших нийслэлийн газар олголтын үйл ажиллагаанд аудит хийж, газрын харилцааны менежментийг сайжруулах, УИХ-ын тогтоолын төсөл, хуулийн нэмэлт өөрчлөлтийг бэлтгэхээр хянан шалгах хороо байгуулна.
Хянан шалгах түр хороо үндсэн гурван зорилгоор байгуулагдана. Нэгт 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. 23 жил болж байхад нийт иргэдийн 20 хувь, таван хүний нэг нь хууль ёсоор өмчилж авсан байна. Газар өмчилж аваагүй 10 хүний найм нь Газрын албанд хүсэлт өгөхөөр "газрын нөөц дууссан, таны газрыг удахгүй шийдвэрлэнэ" гэх байдлаар тодорхойгүй байсаар 23 жил болсон.
Хоёрт нийслэл Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд ширэнгэн ой болж байна. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбайн 90 хувь, эрүүл мэндийн барилга байгууламжийн нийтийн эзэмшлийн талбайн дийлэнх хувь дээр барилга барих зөвшөөрөл өгч, иргэд амар тайван байх бүх орчин барилга байгууламж болсон. Барилгын хууль, Хот байгуулалтын хуулийн хэрэгжилт яагаад зөрчигдөж, нийтийн эдэлбэр газар дээр барилга барих зөвшөөрөл олгож буй асуудлаар хэлэлцэнэ.
Гуравт нийслэлийг тойрсон тусгай хамгаалалтын бүс гэж бий. Богдхан уулын 34 аманд үе үеийн Байгаль орчны сайд, хотын дарга нар газар ашиглах, хаус барих зөвшөөрөл өгсөн. Отог нэрээр газар ашиглах зөвшөөрөл авч хаус хороолол бариад өөр компанид эрхээ шилжүүлэх байдлаар хуулийн асар их зөрчилдсөн зүйлийг гаргасан.
Иргэд алга дарам газар авч чадахгүй байхад эрх мэдэлд ойр хүмүүс хуулийг илт зөрчиж, уулыг ам амаар нь хашсан байдлыг таслан зогсооно. Иргэдэд газрыг хуулийн хүрээнд өмчлүүлэх ажлыг зөв зохион байгуулах зорилготойгоор хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилсан" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий