ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
09:00 цагт Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45 дугаар хуралдаан болж байна.
Эрүүл мэндийн яаманд
09:00-12:00 цагт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Эрүүл мэндийн яам хамтран "СЭМҮТ-д урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж буй иргэдийн асуудал" сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно.
12:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн асуудлаар мэдээлэл өгнө.
Үндэсний аудитын газарт
11:00 цагт Төрийн аудитын байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд хийсэн судалгааны талаар мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Нийслэлийн иргэдийн өдөр Хүрээ цам-Даншиг наадмын хүрээнд “Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурал болно.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий