КОРОТКО
- С 1 июля 2026 года вступают в силу новые консульские сборы посольства Японии.
- Повышаются сборы за однократные и многократные визы.
- Отменяется выдача паспортов сроком на 5 лет для лиц 18 лет и старше.
- Отменяется выдача транзитных виз.
- Снижаются паспортные сборы.
Тодруулбал гадаад паспортын хураамж долдугаар сарын 1-ний өдрийн захиалгаас, визийн хураамж нь зургаадугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгээс (eVISA-ний хувьд 29-ний өдрийн 17:00 цагаас хойших мэдүүлгээс) эхлэн тус тус шинэчлэгдсэн үнийн дүнгээр мөрдөгдөж эхэлнэ. Тодорхойлолтын хураамжид өөрчлөлт ороогүй болно.
Гол өөрчлөлтүүд
- Паспортын хураамжийг бууруулах
- 18 ба түүнээс дээш насныханд 5 жилийн хүчинтэй паспорт олголтыг зогсоох
- Энгийн болон олон удаагийн визийн хураамжийг нэмэгдүүлэх
- Дамжин өнгөрөх визийн олголтыг зогсоох
Консулын үйлчилгээний төлбөр хураамж
2026 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх консулын үйлчилгээний төлбөр хураамжийн мэдээлэл:
- Гадаад паспорт болон тодорхойлолтын цахим захиалгын хураамжийг Япон иенээр тооцон төлөх бөгөөд дээрх үнийн дүнгээс зөрүүтэй байх тул анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас авна уу.
- Визийн хураамжийн тухайд 6-р сарын 30-ны өдрийн мэдүүлгээс (eVISA-ний хувьд 29-ний өдрийн 17:00 цагаас хойших мэдүүлгээс) эхлэн шинэчлэгдсэн үнийн дүнгээр тооцох тул анхаарна уу.
Анхаарах зүйлс
- Тус Элчин сайдын яаман дээр өөрийн биеэр ирж мэдүүлсэн мэдүүлгийн үйлчилгээний хураамжийг бэлнээр, тухайн улсын мөнгөн дэвсгэртээр (төгрөг) төлөхийг анхаарна уу.
- Гадаад паспортын хураамжийн тухайд, өөрийн биеэр ирж паспорт захиалах болон цахимаар захиалах үеийн хураамжийн үнийн дүн өөр болохыг анхаарна уу.
- Виз мэдүүлгийн төвд мэдүүлсэн визийн тухайд, визийн хураамжаас гадна үйлчилгээний хөлс нэмэлтээр тооцогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг виз мэдүүлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас лавлана уу.
Утас: +976-7505-1102(автомат хариулагч), +976-7011-4446 (оператортай холбогдох)
Источник: ikon.mn
Материал обработан с использованием ИИ
Комментарии
Загрузка…
Оставить комментарий