- Real American Freestyle (RAF) впервые проведет турнир за пределами США, в Тбилиси, Грузия, 11 июля.
- Главный бой: Мераб Двалишвили (Грузия) против Хенри Сехудо (США).
- Второстепенный бой: Абдулрашид Садулаев (Россия) против Кайла Снайдера (США).
- Садулаев — двукратный олимпийский чемпион, шестикратный чемпион мира, 30 лет, вернулся после перерыва.
- Кайл Снайдер уже провел три боя в RAF и владеет поясом чемпиона в своем весе.
Тодруулбал орон нутгийн цагаар долдугаар сарын 11-ний Бямба гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотод барилдаан зохион байгуулна.
Энэ удаагийн тэмцээний гол барилдааныг Гүржийн Мераб Двалишвили, Бээжингийн олимпын аварга Хенри Сехудо нар байх юм. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард барилдахаар анх товлосон ч Сехудо бэртлийн улмаас хойшлуулсан байна.
Тэгвэл тус тэмцээний дэд оргил "тулаан"-аар Орос танк Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер нар зодоглоно. Олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга, өдгөө 30 настай А.Садулаев хэсэг хугацаанд спортоос хөндийрсөн. Энэ жил тивийнхээ аварга болсон орос эр өнгөрсөн нэгдүгээр сард RAF-тай гэрээ байгуулснаа зарласан билээ.
Харин Кайл Снайдерийн хувьд RAF-д хэдийнээ гурван барилдаан хийж, жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж буй.
Тэднээс гадна Арменийн холимог тулаанч Арман Царукян Казахстаны Хамитов, Гүржийн Гиви Матчарашвили, АНУ-ын Зак Элам нар хүч үзэхээр төлөвлөжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий