Перейти к содержимому
Реклама
KӨZ News
🇰🇿QZ 🇺🇿UZ 🇰🇬KG 🇹🇯TJ 🇦🇿AZ 🇲🇳MN
Hub ↗
KӨZ 🇲🇳
Политика Экономика Общество
Ещё ▾
Закон Спорт
Спросить
RU MN
Нет новых уведомлений
⛈️ Улаанбаатар 24° 💨 ⚠️ Улаанбаатар
Thundery outbreaks in nearby
Температура: 24°C
Ощущается как: 16°C
Ветер: 19 км/ч SW
Влажность: 45%
⚠️ Штормовое предупреждение
USD 3 576 ₮ — Доллар США
1 USD = 3 576 ₮
Без изменений за день
· EUR 4 138 ₮ — Евро
1 EUR = 4 138 ₮
Без изменений за день
· RUB 49.32 ₮ — Рубль
1 RUB = 49.32 ₮
Без изменений за день
· CNY 529 ₮ — Юань
1 CNY = 529 ₮
Без изменений за день
· Brent $87.33 ▼ Нефть Brent (за баррель)
Цена: $87.33
Тренд: ▼ снижение
· Алт $4 238 ▲ Золото (за тр. унцию)
Цена: $4 238
Тренд: ▲ рост
Реклама
KӨZ 🇲🇳
Главная Политика Экономика Общество Закон Спорт ✨ Спросить KӨZ
Реклама Партнёрам Доверие Правила Контакты
KӨZ News Mongolia mn.koz.news/news/article/467639
Главная › Новости

ГЛЮТЕН БУЮУ ЦАВУУЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Статья объясняет, что такое глютен, как была открыта целиакия, механизм ее развития, статистику заболеваемости и важность безглютенового питания.

5 июня 2026, 00:59 · 1 мин · ⚪нейтральная
Реклама
ГЛЮТЕН БУЮУ ЦАВУУЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?
Фото: KӨZ News Mongolia
КОРОТКО
  • Глютен — растительный белок, содержащийся в пшенице, ячмене и ржи.
  • Целиакия — хроническое заболевание, вызванное иммунной реакцией на глютен.
  • Во время Второй мировой войны из-за нехватки пшеницы смертность от целиакии у детей снизилась с 35% до 0%.
  • Около 1% населения мира (80 млн человек) страдают целиакией, при этом 50% случаев не диагностированы.
  • Заболеваемость целиакией ежегодно растет на 7,5%.
Реклама
Реклама

Эртний Грекийн эмч Аретаус МЭ I-II зуунд архаг суулгалт, тураалтай өвчтөнүүдийг “koiliakos” гэж нэрлэн тэмдэглэсэн нь өнөөгийн целиак өвчний анхны дүрслэл гэж үздэг. “Gluten” гэх нэр нь “цавуу” гэсэн утгатай “glue” үгнээс гаралтай бөгөөд Монголчууд бид ч уг уургийг “цавуулаг” гэж нэрлэж хэвшсэн байдаг. Учир нь гурил усанд зуурахад үүсдэг уян, наалдамхай бүтэц нь цавуутай төстэй юм.

Цавуулагтай хүнс хэрэглэх үед нарийн гэдэсний ханан дахь жижиг салстууд цавуулагжих үед дархлааны эсүүд энэ үед салстуудыг гэмтээж, салстууд хатингаршиж эхэлснээр целиак өвчин үүсдэг.

Глютен нь улаан буудай, арвай, хөх тарианд агуулагддаг ургамлын гаралтай уургийн нийлбэр бөгөөд гурил бүтээгдэхүүний бүтцэд уян хатан, наалдамхай чанарыг бий болгодог. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэхүү уураг нь дархлааны хэвийн бус урвал өдөөж, гэдэсний архаг үрэвсэл, шим тэжээлийн дутагдал болон бусад ноцтой өвчлөлийн шалтгаан болдог. Глютен нь гэдэсний хананд нэвтрэн орж, дархлааны эсүүдийг өдөөснөөр целиак өвчин хэмээх өндөр тархалттай архаг өвчин үүсэх гол механизм болдог байна. Өөрөөр хэлбэл, цавуулагтай хүнс хэрэглэх үед нарийн гэдэсний ханан дахь жижиг салстууд цавуулагжих үед дархлааны эсүүд энэ үед салстуудыг гэмтээж, салстууд хатингаршиж эхэлснээр целиак өвчин үүсдэг.

Ийнхүү салстууд гэмтэж хатингаршсанаар хоол тэжээлийн шимэгдэлт буурч, үүнийг дагасан олон өвчний эх суурь тавигддаг. Өнөөдөр 80 сая гаруй хүн буюу дэлхийн хүн амын ойролцоогоор 1% нь целиак өвчтэй нь тогтоогдоод байгаа бол оношлогдоогүй тохиолдол нийт өвчтөний 50% орчим байгаа гэж үздэг. Сүүлийн жилүүдэд өвчлөлийн түвшин жил бүр дунджаар 7.5%-иар өсөж байна. Иймээс сүүлийн жилүүдэд “глютенгүй хүнс” гэсэн ойлголт дэлхий даяар эрчимтэй түгээмэл болж, хүнсний үйлдвэрлэл, анагаах ухаан, хоол судлалын салбарт онцгой анхаарал татах болсон. 1970-аад он хүртэл целиак өвчнийг ховор өвчин гэж үздэг байсан бөгөөд ойролцоогоор 0.1% тархалттай, зөвхөн хүүхдэд тохиолддог өвчин гэж тооцдог байжээ. Гэвч шинжилгээний арга, технологи хөгжихийн хэрээр өвчлөлийн бодит түвшин өндөр болох нь тогтоогдсон.

1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс глютенгүй хүнс хэрэглэж хэвшихгүй бол целиак өвчин тусах магадлал ихэсдэг.

Мөн сүүлийн жилүүдэд чихрийн шижин, дархлааны эмгэгийн өвчлөл хурдацтай ихсэж байгаа нь уг өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Тухайлбал, 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс глютенгүй хүнс хэрэглэж хэвшихгүй бол целиак өвчин тусах магадлал ихэсдэг байна. Ялангуяа хүүхдүүдийн хувьд гэдэсний салст бүрхэвч, дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хоол боловсруулах ферментүүд хангалттай ялгарч эхлээгүй байдаг тул глютен бүхий хүнсийг бага насны хүүхдэд 6 сараас хойш тодорхой хязгаарлалттай хэрэглүүлэхийг эмч нар зөвлөдөг хэдий ч гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаа нь өвчлөл буурахгүй байхад хүргэж байна.

Целиак өвчний үед дараах гол шинж тэмдэг илэрдэг.

  • Архаг суулгалт
  • Хэвлийгээр өвдөх
  • Гэдэс дүүрэх, цанхайх
  • Сөөргөө буюу цээж хорсох
  • Жин буурах, ясны нягт багасах
  • Цус багадалт
  • Хүүхдийн өсөлт саарах
  • Ядаргаа, сэтгэл гутрал
  • Арьсны загатнаа тууралт үүсгэх

Олон хүн “Хоолны шингэц муудлаа”, “Гэдэс цанхайдаг болчлоо” гэх мэтээр ярьж, уг өвчний суурь шинж тэмдгээ тоолгүй, глютентэй бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлахгүй явсаар өвчнөө хүндрүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд уг өвчинд өртөх магадлал 2 дахин өндөр байдаг бөгөөд төмөр дутагдлын цус багадалт, шалтгаан тодорхойгүй үргүйдэл, эрт цэвэрших, дутуу төрөх, зулбах, жин багатай хүүхэд төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэж болдог.

Зарим хүмүүст целиак биш боловч глютений мэдрэгшил, улаан буудайн харшил гэх эмгэг үүсдэг ба глютентэй хүнс хэрэглэсний дараа толгой өвдөх, ядрах, гэдэс хямрах, манарах, үе мөч өвдөх, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг “non-celiac gluten sensitivity” гэж нэрлэдэг. Ийнхүү судалгаануудын үр дүнд глютений улмаас үүсч буй целиак өвчнөөр өнөөдөр дэлхийн хэмжээнд сая сая хүн энэхүү өвчнөөр шаналж байгааг тогтоогоод байна.

Монгол Улсын хувьд 2024 онд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн 43% хоол боловсруулах системийн өвчлөлтэй байсан.

Судлаачид орчин үеийн улаан буудайн сортын өөрчлөлт, өндөр боловсруулсан гурил, гэдэсний бичил биетний өөрчлөлт, антибиотикийн хэрэглээ, хүүхдийн хооллолтын хэв маяг зэрэг нь целиак өвчний өсөлтөд нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байна. Монгол Улсын хувьд 2024 онд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн 43% хоол боловсруулах системийн өвчлөлтэй байсан бөгөөд энэ нь хүнсний чанар, хоолны соёл гэх мэт зүйлсээс гадна гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаатай холбоотой байж болох ба энэ талаар одоогоор нарийн судлаагүй байна.

Австрали улсад хийгдсэн судалгаагаар маш бага хэмжээний глютен ч целиак өвчтэй хүмүүсийн дархлааны урвалыг өдөөж болохыг тогтоосон байна. Иймээс глютений талаарх иргэдийн ойлголт, оношлогоог сайжруулах, хоол тэжээлийн зөвлөгөөг мэргэжлийн түвшинд өгөх нь орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болоод байна.

Энэхүү нийтлэлийг уншсаны дараа Та 14 хоног улаанбуудайн гурил хэрэглэхгүй байж, бие махбодод тань эерэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг тандаж үзээрэй. Хэрэв глютенээс шалтгаалсан сөрөг нөлөө үүсэж байсан эсэхээ олж мэдвэл глютений мэдрэгшлийн шинжилгээ өгч, глютенгүй хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Источник: ikon.mn

Материал обработан с использованием ИИ
Модель: DeepSeek v3 Методология
Редакция KӨZ News Mongolia Новостная редакция

Редакция KӨZ News Mongolia — команда профессиональных журналистов, освещающих ключевые события региона. Мы проверяем факты и используем только надежные источники.

Все новости: Новости
целиакия глютен здоровье медицина питание
целиакия глютен здоровье медицина питание
Новости
Содержание
    Упоминаются
    Монгол Улсын
    Эртний Грекийн
    Монголчууд
    Тухайлбал
    Виллем Карел Дике Дэлхийн II
    Сөөргөө
    Организации
    Gluten
    Арьсны загатнаа тууралт үүсгэх Олон хүн
    Гэдэс цанхайдаг болчлоо
    Реакции

    Сейчас читают

    1 А вы знали, что в Монголии около 30 000 человек говорят по-немецки? 2 Анализ и оценка китайско-российской энергетической геополитической стратегии 3 Американский вертолет Apache потерпел крушение близ Ормузского пролива 4 Монгольский исследователь был назван одним из лауреатов премии Wayfinder Award 2026 года 5 Состоялась встреча министров иностранных дел Японии и Монголии 6 Корейский банк Woori Bank запускает интегрированные услуги для граждан Монголии 7 Пашинян прокомментировал возможность исключения Армении из ОДКБ 8 Женская сборная Монголии по крикету одержала первую победу в международном матче 9 В Монголии скоро появится дешевая российская пшеница, монгольские фермеры к этому не готовы 10 В Монголию прибыло подкрепление Peace Corps из США. Фото
    Реклама
    Реклама

    Новости Центральной Азии

    1 Без угля: что важно знать о новых экотребованиях в Алматы 2 Адаму Кадырову во второй раз присвоили звание Героя Чечни 3 «Олимпийский городок»: научные подходы – основа побед 4 63 пыльные бури за год: что происходит с ледниками Таджикистана 5 Посол Азербайджана вручил верительные грамоты Президенту Перу (ФОТО/ВИДЕО) 6 Елена Рыбакина удалила Instagram после вылета с турнира в Лондоне 7 При случаях домогательств на рабочем месте следует обращаться в инспекцию по труду 8 В центре внимания – проблемы предпринимателей 9 В Таджикистане учреждена Национальная ассоциация туризма 10 Ильхам Алиев поздравил короля Британии
    Реклама
    Реклама
    Поделиться темой
    Упоминаются
    Монгол Улсын
    Эртний Грекийн
    Монголчууд
    Тухайлбал
    Виллем Карел Дике Дэлхийн II
    Сөөргөө
    Организации
    Gluten Арьсны загатнаа тууралт үүсгэх Олон хүн Гэдэс цанхайдаг болчлоо

    Сейчас читают

    1 А вы знали, что в Монголии около 30 000 человек говорят по-немецки? 2 Анализ и оценка китайско-российской энергетической геополитической стратегии 3 Американский вертолет Apache потерпел крушение близ Ормузского пролива 4 Монгольский исследователь был назван одним из лауреатов премии Wayfinder Award 2026 года 5 Состоялась встреча министров иностранных дел Японии и Монголии 6 Корейский банк Woori Bank запускает интегрированные услуги для граждан Монголии 7 Пашинян прокомментировал возможность исключения Армении из ОДКБ 8 Женская сборная Монголии по крикету одержала первую победу в международном матче 9 В Монголии скоро появится дешевая российская пшеница, монгольские фермеры к этому не готовы 10 В Монголию прибыло подкрепление Peace Corps из США. Фото

    Сюжет: Двусторонняя блокада Ормузского пролива — двойной удар по самомнению США

    1 611 материалов Весь сюжет →
    5 июня УИХ: Хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна 5 июня Энэ сарын 6, 7-нд нийслэлийн төв талбайд "Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой" баярын арга хэмжээ болно 5 июня Албани улсад Трампын хүргэний хөрөнгө оруулалттай амралтын газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилж байна 5 июня MUSE Interier Store нь дэлхийд танигдсан тавилгын хавтангийн EB Sinai брэндийн албан ёсны дистрибьютер боллоо 5 июня УИХ: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 июня ГЛЮТЕН БУЮУ ЦАВУУЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?
    4 июня Оросын Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер нар Гүржид барилдана 4 июня “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд 40 орчим улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна 4 июня Хүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ 4 июня П.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй 4 июня “Аяллын хэрэгслээ нэг дороос” эвент 6 дугаар сарын 4-7-ныг дуустал зохион байгуулагдах гэж байна
    Показать всю хронологию →
    Реклама
    Комментарии

    Загрузка…

    Оставить комментарий

    Комментарий появится после модерации

    Читайте также

    Баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ
    Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа 25 мая
    Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
    "Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн доор аваачсан нь намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулах, тэдгээрт цалин өгөх гэсэн л үйлдэл..." 21 мая
    "Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн доор аваачсан нь намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулах, тэдгээрт цалин өгөх гэсэн л үйлдэл..."
    УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Төв Азийн бүс нутгийн шинэ төлөв ба Монгол Улс - I 27 апреля
    Төв Азийн бүс нутгийн шинэ төлөв ба Монгол Улс - I
    Монгол Улс олон улсад мэдээлэл гаргадаг цаг уурын станцынхаа тоог 63-аас 138 болгон нэмэгдүүлжээ 13 июня
    Монгол Улс олон улсад мэдээлэл гаргадаг цаг уурын станцынхаа тоог 63-аас 138 болгон нэмэгдүүлжээ
    Есть вопрос по этой теме?
    KӨZ найдёт ответ по базе материалов — с ссылками на источники.
    Спросить KӨZ →

    Читайте также AI

    Источник: mn.koz.news/news/article/467639  ·  5 июня 2026, 00:59  ·  © KӨZ News Mongolia
    Читайте также
    Реклама
    KӨZ 🇲🇳
    Сюжеты Реклама Партнёрам Доверие Правила Контакты Методология
    © 2026 KӨZ News · Центральная Азия, Кавказ и Монголия · info@koz.news
    Главная Свежее
    ПОСЛЕДНИЕ:
    Министр иностранных дел Китая Ван И посетит Монголию ООН призвала мир готовиться к экстремальной погоде из-за Эль-Ниньо В возрасте 47 лет умерла принцесса Таиланда, она более 3 лет была в коме Компания SpaceX успешно завершила рекордное размещение акций на бирже. Маск может стать первым в мире триллионером Улаанбаатар принимает 15-й Азиатский туристический форум