Х тайлан ирүүлээгүй бол 1.5 сая төгрөг, санхүүгийн тайлан ирүүлээгүй бол дөрвөн сая төгрөгөөр торгодог. Хууль эрх зүйн орчин нь таатай бус байна. Гэтэл одоо өргөн бариад буй хуулийн төсөл нь үр дагаврын үнэлгээ хийгдээгүй" гэж байв.
Шинжлэх ухааны доктор, Эдийн засагч Л.Оюун "1992 онд Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үед Татварын хууль гарсан. 30 гаруй жилийн хугацаад нийгэм, эдийн засагт асар их өөрчлөлт гарсан. Эдийн засгийн шинэ харилцаануудыг хуучин хуулиар удирдах боломжгүй болсноор парламентууд өөр өөрсдийн өнцгөөс хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулж, түүнийг дагаад маш их тайлбар, журамтай болсон. Ингэснээр татвар төлөгчдөд ойлгомжгүй болж, татварын байцаагч нарт өөрсдийнхөө өнцгөөс хуулийг тайлбарлах боломж бүрдэж байгаа юм.
Хууль эрх зүйн шинэ орчин бүрдэх ёстой. Тэр нь татварын хөгжлийн эдийн засгийн хууль байх ёстой. Бизнес эрхлэгчдийг дэмждэг, томроход нь тусалдаг байх ёстой.
Одоо бол хуулийн дагуу ил тод ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээ мөрддөг, торгодог, мөнгийг нь авдаг хэр нь хуулийн гадуур далд эдийн засагт байгаатай нь ажиллаж чаддаггүй. Сайн ажиллавал татвар намайг торгоно гэдэг мэдрэмжтэй байгаа тул аль болох хуулийн гадуур ажиллах сонирхлыг аж ахуйн нэгжүүдэд бий болгоод байна. Иймээс энэ хууль нь торгодог, төсөв бүрдүүлдэг биш, эдийн засгийг дэмждэг, хөгжүүлдэг үзэл баримтлалд суух ёстой" гэсэн юм.
Т.Заяахишиг: Хяналт шалгалтаар оногдуулдаг төлбөр, торгууль нь заримдаа нийт орлогын 33 хувьтай тэнцдэг
Түүнчлэн Татварын хөгжил дэвшил холбооны Хуулийн зөвлөх Т.Заяахишиг "Татварын харилцааг өмнө нь төр давамгайлсан харилцаа гэж үздэг байсан ч одоо бол үе өөрчлөгдсөн. Эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтайгаар шинэ шатанд гарч байгаа тул татварын харилцааг татвар төлөгчдийн эрхийг хамгаалсан болгох ёстой.
Татварын хуульд таван зарчимд тусгагдсан байдаг бөгөөд татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалдаг татвар төлөгдөхүйц байх гэсэн зарчим алга. Иймээс татварын дарамт үүсдэг. Хяналт шалгалтаар их хэмжээний төлбөр, торгууль тавигддаг. Зарим тохиолдолд нийт орлогын 33 хувьд хүрч байна. 100 сая төгрөг оллоо гэхэд хяналт шалгалтаар 33 сая төгрөгийн төлбөрт орно гэсэн үг. Энэ нөхцөлд татвар төлөгч дампуурах, үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий