2025 онд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас Сүхбаатар дүүргийнхэд ₮1 тэрбумын орлогыг шилжүүлэхээр төсвийг баталжээ.

Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх гэнэ.

Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ.

Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жүдо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсэгтэй байх бол гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайтай байна.