- Apple представила обновленную Siri с искусственным интеллектом на WWDC.
- Siri AI будет работать на всех устройствах Apple и иметь отдельное приложение.
- Apple внедряет функцию Trust and Safety для защиты детей в iOS 27.
- Siri AI не будет доступна в ЕС из-за отказа регуляторов.
- Тим Кук выступил с последней речью на WWDC, его сменит Джон Тернус.
Тус компанийн жил бүр зохион байгуулдаг WWDC (Worldwide Developers Conference) чуулганы эхний өдөр буюу Даваа гарагт уг шинэчлэлийг танилцуулсан байна.
Siri AI-аас гадна Apple-ийн бүтээгдэхүүнүүд дээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Trust and Safety” боломжийг нэмж буйг танилцуулжээ.
Apple компани нь хиймэл оюуны хөгжүүлэлтээр бусад технологийн компаниудаас хоцорч яваа гэх шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
Уг шүүмжлэлд өгч буй нэг хариу нь Siri AI юм байна.
Шинэчлэгдсэн Siri нь Apple-ийн бүх бүтээгдэхүүнүүд, аппликэйшнүүд дээр ажиллах бөгөөд OpenAI, Anthropic компаниудын санал болгодогтой адил төстэй тусдаа шинэ аппликэйшнтэй байх гэнэ.
Siri AI нь дэлхийн хэмжээний өргөн мэдлэгтэй, тухайн хэрэглэгчийн өмнөх үйлдлүүд дээр үндэслэн ажилладаг, дүрсийг ойлгож таньдаг зэрэг өмнөхөөсөө илүү чадвартай болсныг Apple мэдээлжээ.
Шинэ бүтээгдэхүүний beta хувилбар энэ оны сүүлээр дэмждэг төхөөрөмжүүдэд нэвтрэхдээ зөвхөн англи хэлтэй байх гэнэ.
Гэхдээ Европын Холбооны зах зээлд нэвтэрч амжихааргүй болжээ.
“Сүүлийн хэдэн сарын хугацаанд Европын Холбооны зохицуулах байгууллагуудад Siri AI системийг нэвтрүүлэх саналаа удаа дараа тавьсан ч хүлээж авсангүй” гэж Apple компани мэдэгдэлдээ дурдсан байна.
Тус компани бас iOS 27 үйлдлийн системийн хувилбартаа “Trust and Safety” боломжийг шинээр нэвтрүүлж байгааг танилцуулжээ.
Тухайлбал хүүхдийнхээ хэнтэй ярьж болох, болохгүйг эцэг эх нь хянах, танихгүй хүнтэй ярихаас өмнө зөвшөөрлийг нь авах зэрэг боломжууд үүнд нэмэгдэж байгаа юм байна.
Үүнээс гадна хүүхдийн төхөөрөмж рүү илгээсэн аливаа зургийн агуулгыг систем шалгаад бэлгийн болон хүчирхийллийн агуулгатай бол автоматаар хориглодог байх гэнэ.
“Хүүхдүүд юуг харж болох, хэнтэй ярьж болох, хэзээ хандаж болохыг хянах хүчирхэг, ашиглахад хялбар хэрэгслүүдийг Apple өгөх болно” гэж тус компанийн программ хангамж хариуцсан дэд ерөнхийлөгч Крэйг Федериги мэдэгджээ.
Энэ жилийн WWDC чуулган тус компанийг сүүлийн 15 жил удирдаж буй гүйцэтгэх захирал Тим Кукийн хувьд сүүлчийн арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.
Тэрбээр өчигдөр Apple-ийн ажилтнууд, хөгжүүлэгчдээс бүрдсэн олон мянган хүний нижигнэсэн алга ташилтын дор тайзан дээр гарч, сүүлчийн илтгэлээ тавьсан байна.
Apple компанийн домогт үүсгэн байгуулагч Стив Жобсоос гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч байсан Кукийн халааг энэ оны сүүлээр 2021 оноос хойш тус компанийн тоног төхөөрөмжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Жон Тернус авах юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий