- Второй этап тендера на проект метро в Улан-Баторе будет объявлен в июле.
- Проект метро протяженностью 19.4 км от Толгойта до Амгалана включает 15 станций.
- Общий бюджет строительства метро составляет более 8,174 триллиона тугриков.
- В 2024 году из городского бюджета выделено 110 миллиардов тугриков на строительство.
- Мэрия сотрудничает с UK Export Finance для финансирования проекта.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч "Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн нэг “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана. “Улаанбаатар Метро” төслийн санхүүжилтийг босгоход Их Британийн экспортын санхүүжилтийн байгууллага UK Export Finance-тай хамтрах боломжтой.
Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг хугацаа алдалгүй урагшлуулна. Улаанбаатарыг хот хүндээ ээлтэй, ногоон байгууламжтай хот болгохыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа"- г дурдсан байна.
Харин Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн хотын бодлогыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Сануулахад метро төслийн II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлуулаад байгаа билээ. Энэ онд нийслэлийн төсвөөс уг төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Метрог барих бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг.
Толгойтоос Амгалан хүртэл явах метро нь 15 өртөөтэй, 19 километр урт замтай байна. Өртөө бүрийг дээрээс хайрцаглаж ухна. Өртөө хоорондын зай 800-1.7метр, хос туннель 30 километр урттай байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий