Перейти к содержимому
Реклама
KӨZ News
🇰🇿QZ 🇺🇿UZ 🇰🇬KG 🇹🇯TJ 🇦🇿AZ 🇲🇳MN
Hub ↗
KӨZ 🇲🇳
Политика Экономика Общество
Ещё ▾
Закон Спорт
Спросить
RU MN
Нет новых уведомлений
⛈️ Улаанбаатар 28° ⚠️ Улаанбаатар
Thundery outbreaks in nearby
Температура: 28°C
Ощущается как: 21°C
Ветер: 15 км/ч WSW
Влажность: 35%
⚠️ Штормовое предупреждение
USD 3 577 ₮ — Доллар США
1 USD = 3 577 ₮
Без изменений за день
· EUR 4 061 ₮ — Евро
1 EUR = 4 061 ₮
Без изменений за день
· RUB 47.68 ₮ — Рубль
1 RUB = 47.68 ₮
Без изменений за день
· CNY 526 ₮ — Юань
1 CNY = 526 ₮
Без изменений за день
· Brent $73.02 ▼ Нефть Brent (за баррель)
Цена: $73.02
Тренд: ▼ снижение
· Алт $4 010 ▲ Золото (за тр. унцию)
Цена: $4 010
Тренд: ▲ рост
Реклама
KӨZ 🇲🇳
Главная Политика Экономика Общество Закон Спорт ✨ Спросить KӨZ
Реклама Партнёрам Доверие Правила Контакты
KӨZ News Mongolia mn.koz.news/news/article/543452
Главная › Новости

"Хүүхдийн ордон 2" нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

25 июня 2026, 04:57 · 1 мин
Реклама
"Хүүхдийн ордон 2" нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв болно
Фото: KӨZ News Mongolia
Реклама
Реклама

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Улаанбаатар хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, иргэдээс ирсэн саналын дагуу НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд баригдсан, 1,800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм.

Өмнө нь ашиглалтад байсан учир шууд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн эхний дүгнэлтээ аваад ААН-үүдтэй зөвшилцөл, хэлэлцээрт орж байна. Тус ажлыг хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Энэ төв нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлогодоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ” гэлээ.

Нэг дор 1,000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хувийн ААН-үүдэд урилга илгээсэн. Тус төсөлд зарим ААН-үүд саналаа ирүүлээд байна. 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн тэрбээр

“Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй байхгүй бол хүүхдүүдийг "тусгай" гэдэг нэрээр шошголж байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийгөө бусдаас өөр гэж үзэж тусгаарлах, ангийнх нь хүүхдүүд тусгай цогцолборын хүүхэд гэж ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг. Нэрэнд анхаараад зогсохгүй дотоод үйл ажиллагаанд ч анхаарч, хүүхдүүд гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна”

гэв.

Источник: ikon.mn

Редакция KӨZ News Mongolia Новостная редакция

Редакция KӨZ News Mongolia — команда профессиональных журналистов, освещающих ключевые события региона. Мы проверяем факты и используем только надежные источники.

Новости
Содержание
    Упоминаются
    Нийслэлийн Засаг
    Захирагч Б.Пүрэвдагва
    Хүүхэд
    Реакции

    Сейчас читают

    1 Министр обороны Монголии отдал дань уважения памятнику Чингисхану в Анкаре. Фото 2 Процент женщин, которые в течение жизни подвергались насилию со стороны интимного партнера в Монголии и России 3 Монголия и «РусГидро» укрепляют сотрудничество в энергетике и подготовке кадров 4 Субраманьям Джайшанкар нанес визит вежливости Президенту Монголии 5 Звезда сериала «Ходячие мертвецы» Норман Ридус совершил мотоциклетное путешествие по Монголии. Фото 6 Жара нарушила железнодорожное сообщение между Парижем и Лондоном 7 Монголия договорилась с Китаем об активизации проектов по переработке сырья 8 Заслуженный артист Бурятии Амархуу Борхуу стал Послом мира в Монголии 9 Азия продолжает набирать монгольских баскетболистов 10 Потерянные гектары детства: что происходит с лагерем «Хандгайт»
    Реклама
    Реклама

    Новости Центральной Азии

    1 Плагиат или совпадение - казахстанские певицы поспорили из-за концепций альбомов 2 Китайские компании хотят построить в Кыргызстане завод по производству удобрений 3 Международное сотрудничество выходит на новый уровень 4 Страны СНГ обсудили координацию позиций перед сессией Генассамблеи ООН 5 У Азербайджана и России есть потенциал для сотрудничества в сфере регулирования криптовалют - вице-министр (Эксклюзив) 6 4,5 миллиона тенге за “поверку“счетчика отдал казахстанец 7 Депутат попросил прокуратуру проверить заявления инвесторов о вымогательстве Иминовым 8 Узбекистан укрепляет позиции регионального центра экономики, инвестиций и логистики 9 Россия выделит Таджикистану миллионы рублей на борьбу с наркотиками 10 Мухтар Бабаев и Карл III обсудили вопросы защиты окружающей среды
    Реклама
    Реклама
    Поделиться темой
    Упоминаются
    Нийслэлийн Засаг
    Захирагч Б.Пүрэвдагва
    Хүүхэд

    Сейчас читают

    1 Министр обороны Монголии отдал дань уважения памятнику Чингисхану в Анкаре. Фото 2 Процент женщин, которые в течение жизни подвергались насилию со стороны интимного партнера в Монголии и России 3 Монголия и «РусГидро» укрепляют сотрудничество в энергетике и подготовке кадров 4 Субраманьям Джайшанкар нанес визит вежливости Президенту Монголии 5 Звезда сериала «Ходячие мертвецы» Норман Ридус совершил мотоциклетное путешествие по Монголии. Фото 6 Жара нарушила железнодорожное сообщение между Парижем и Лондоном 7 Монголия договорилась с Китаем об активизации проектов по переработке сырья 8 Заслуженный артист Бурятии Амархуу Борхуу стал Послом мира в Монголии 9 Азия продолжает набирать монгольских баскетболистов 10 Потерянные гектары детства: что происходит с лагерем «Хандгайт»

    Сюжет: Двусторонняя блокада Ормузского пролива — двойной удар по самомнению США

    1 845 материалов Весь сюжет →
    25 июня Төмөр замын дагуух хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шинэчилнэ 25 июня Янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулах агуулгатай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ 25 июня "Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж,... 25 июня Ш.Энхийн-Од сонгогдсонгүй. Гэхдээ... 25 июня Өөрийн бэлдсэн хэмжээндээ ЭШ-аа өгөх орчныг бүрдүүлж байгаа учир ойр орчимд нь өндөр хаазлах, сигнал дуугаргахгүй...
    25 июня "Хүүхдийн ордон 2" нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв болно
    25 июня ФОТО: Элсэлтийн шалгалтын анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсныг харуулж буй явц 25 июня БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна 25 июня Н.Алтанхуяг: Зэсийн үнэ өсөж байгаа цаг үед АМНАТ-ийг гурав дахин бууруулна гэлээ. Г.Дамдинням хэний эрх ашигт... 25 июня “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос” компаниудад тавьсан татвар, нийгмийн даатгал, аудитын актын төлбөрийг... 25 июня Мексик, Швейцар, Бразил хэсгээ тэргүүллээ
    Показать всю хронологию →
    Реклама
    Комментарии

    Загрузка…

    Оставить комментарий

    Комментарий появится после модерации

    Читайте также

    Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний ард 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно 19 июня
    Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний ард 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно
    Б.Пүрэвдагва: Метро төслийн хоёр дахь шатны тендерийг долоодугаар сард зарлана 11 июня
    Б.Пүрэвдагва: Метро төслийн хоёр дахь шатны тендерийг долоодугаар сард зарлана
    Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 11 июня
    Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    Б.Пүрэвдагва: Натур орчимд орон сууц, үйлчилгээний барилга бариулахгүй. Хотын төвд олгосон газруудад шалгалт оруулж байгаа
    Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо 26 мая
    Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо
    Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин албан тушаалаасаа чөлөөлөгдөж, төслийн зохицуулагчаар томилогджээ
    Есть вопрос по этой теме?
    KӨZ найдёт ответ по базе материалов — с ссылками на источники.
    Спросить KӨZ →

    Читайте также AI

    Источник: mn.koz.news/news/article/543452  ·  25 июня 2026, 04:57  ·  © KӨZ News Mongolia
    Читайте также
    Реклама
    KӨZ 🇲🇳
    Сюжеты Реклама Партнёрам Доверие Правила Контакты Методология
    © 2026 KӨZ News · Центральная Азия, Кавказ и Монголия · info@koz.news
    Главная Свежее
    ПОСЛЕДНИЕ:
    Молодые офицеры пополнили армию Монголии В Монголии произошло землетрясение магнитудой 4,7 В Венесуэле погибли 32 и пострадали 700 человек после двух землетрясений Проект «День уборки в Монголии» стал лучшим проектом в Азии Монголия готовит собственных инженеров-геотехников для своего горнодобывающего будущего