Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төмөр замын дагуух зарим газрын хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй MNS70422024 стандартын дагуу шинэчилж, үр нөлөөг нь хянаж мониторинг хийх юм.

Санамж бичигт гарын үсэг зурахад талуудын төлөөллүүд байлцлаа.