"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. 

Уг сонсголоор Х.Нямбаатарыг нийслэлийн засаг даргаар томилогдсоноос хойших хугацааны төсвийн зарцуулалтын мэдээллийг сонсож байгаа юм. Энэ үеэр

"Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт"

сэдвээр шинжээч илтгэл танилцуулав.

Шинжээч Ч.Мөнхбаатар: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийн 15.1.Нийслэл нь орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй байж болно гэж заасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 43 байгаа. Үүнээс ХХК, ХК нь 30, ОНӨААТҮГ 26 байна.