"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 


Энэ үеэр

"Нааново Грин Энержи Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг дараах мэдээллийг өглөө "

Манайх хогоос эрчим хүч үйлдвэрлэх төслийг 2018 оноос хэрэгжүүлж ирсэн. 2022 онд тухайн үед нийслэлийн менежер байсан Ганболдтой хамтын ажиллагааны гэрээ зурж, 2024 онд О.Номинчимэг гишүүнтэй санамж бичиг зураад, 2024 онд худалдах худалдан авалтын гэрээ хийгээд хэрэгжүүлэх түвшиндээ ирчихсэн байхад нийслэлийн талаас "Улаанбаатар түншлэл" гэх шинэ компани гаргаж ирээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлсэн.

Тэр үед сонгон шалгаруулалт гэж жүжгийн юм болсон. Улмаар түүнийг нь шүүхээр нягтлуулахад "сонгон шалгаруулалтгүй энэ төслийг явуулна" гэх баримт ил гарсан. Иймд гуравхан өдөр явагдсан сонгон шалгаруулалт нь жүжиг болж таарсан.  

Түүнчлэн Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба гэж аймар том мангас байна. Бид сонгон шалгаруулалтаасаа хууль бусаар хасагдсаныхаа үндсэнд 19 сайтаар манай байгууллагын нэрийг харлуулсан. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хэвшилтэй өрсөлдөх компани, ТЭЗҮ-ийг нь үүсгээд хар Пи Араа санхүүжүүлдэг жишиг тогтчихоод байна" гэв.