Тус газраас тодруулснаар 3 дугаар коллектор нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзал, Барс 1 захын орчимд байрладаг байна. Энэхүү шугам нь тухайн орчмын борооны усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах гол инженерийн байгууламж аж.
Иймд борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаягдал хийхгүй байхыг санууллаа.
Источник: ikon.mn