Учир нь 1-р анги бол зөвхөн уншиж, бичиж, тоо бодож сурах биш харин хүүхдийн сурах арга барил, өдөр тутмын дадал, анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл, багшийн зааврыг дагах чадвар, найз нөхөдтэйгээ харилцах суурь, бие даах эхний дадлууд бүрэлддэг үе байдаг.

Тиймээс хүүхдээ ямар орчинд, ямар хэмнэлээр, ямар хөтөлбөрөөр эхлүүлэх вэ гэдэг нь эцэг эхийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм.

Яагаад боардинг сургууль гэж?

Боардинг сургууль нь хүүхдийг гэрээс нь холдуулах тухай ойлголт биш. Харин хүүхдийн бүтэн өдрийн хэмнэл, сурах дадал, амьдрах орчин, хөгжих боломжийг нэг системд оруулдаг цогц боловсролын орчин юм.

Өнөөдрийн бага насны хүүхдүүдийн хувьд гар утас, дэлгэцийн хэрэглээ, анхаарал сарних байдал, хичээлд төвлөрөх чадвар, өөрөө хийхээс илүү бэлэн зүйл хүлээдэг хандлага зэрэг асуудал нэмэгдэж байна. Ийм үед хүүхдэд зөвхөн утас хориглох биш, орчныг нь зөвөөр өөрчлөх шаардлага үүсэж байна.

Боардинг орчинд хүүхдийн өдөр хичээл, давтлага, хооллолт, амралт, уншлага, спорт, урлаг, хөгжүүлэх үйл ажиллагаа, найз нөхөдтэйгээ харилцах орчин гээд нэг хэмнэлтэйгээр зохион байгуулагддаг.

Ингэснээр хүүхэд гар утасны хэрэглээнээс холдож, бодит харилцаа, хөдөлгөөн, бүтээлч үйл ажиллагаа, сурах дадал, өөртөө үйлчлэх чадвараа багаасаа хөгжүүлэх боломжтой.

Мөн 1-р ангийн хүүхдэд тогтсон цагийн хуваарь, тайван орчин, зөв хооллолт, амрах хэмнэл, багшийн чиглүүлэг, найз нөхдийн орчин, өдөр тутмын дэмжлэг маш чухал байдаг. Боардинг сургууль энэ бүхнийг нэг систем болгож өгдгөөрөө онцлог.