Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

10:30 цагт УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн ноцтой асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Тамхины тухай хуулийн төсөлтэй холбоотой бүх төрлийн тамхины татвар, үнийн өсөлтийн талаар Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв нар мэдээлэл өгнө.

12:00 цагт Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аян зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлнэ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурлын танхимд

11:30 цагт “БҮХ ТӨРЛИЙН ТАМХИ ХОРТОЙ” хэвлэлийн бага хурал болно. Хуралд НЭМҮТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Нямсүрэн, ЭМДМА дарга С.Гэрэлмаа, СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул, А/У-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү, судлаач Л.Дэлгэрзул нар оролцоно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Засгийн газарт шаардлага хүргүүлж буй талаар уул уурхай, тээврийн салбарынхан мэдэгдэл хийнэ.

12:00 цагт Оюутолгойн баяжмалын зам хаасан асуудлаар иргэдийн төлөөлөл мэдээлэл өгнө.

15:00 цагт “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ын үр дүнг танилцуулна.

Новател зочид буудалд

14:00 цагт Улаанбаатар Их Дуулгын хэвлэлийн бага хурал болно.

Тэнгис кино театрт

18:30 цагт Ноорог-ийн 2024 оны УИХ-ын сонгуулийг баримтжуулан авч үлдсэн “18 хоног” баримтат киноны талаарх хэвлэлийн бага хурал болно.