2026 оны 6-р сарын 10-наас 7-р сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү урамшууллын хугацаанд PC mall-ын бүх 27 салбар болон онлайн сайтаас Samsung брэндийн ухаалаг зурагт, soundbar-с бусад бүх төрлийн гэр ахуйн болон гал тогооны цахилгаан барааг нийт 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авсан хэрэглэгчид азтантай худалдаанд автоматаар оролцох эрхтэй болох юм.

Худалдан авалт бүр азын эрх

Хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, плитк, печь, тоос сорогч зэрэг гэр ахуйн цахилгаан бараа нь айл бүрийн өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болсон.

Харин энэ удаа хэрэглэгчид зөвхөн хэрэгцээт бараагаа худалдан аваад зогсохгүй, Samsung-ийн дараагийн цахилгаан барааны эзэн болох боломжийг давхар авах юм.

Урамшууллын хугацаанд долоо хоног бүр Facebook LIVE шууд дамжуулалтаар азтан шалгаруулж, дараах шагналуудыг гардуулна.

🎁 Samsung шарах шүүгээ
🎁 Samsung керамик тавцан плитк
🎁 Samsung 8 кг бүрэн автомат угаалгын машин
🎁 Samsung 310 литрийн 2 хаалгатай хөргөгч

Наадмыг угтсан хамгийн том боломж

Наадмын өмнөх худалдан авалт бол зөвхөн шинэ бараа авах тухай биш гэр бүлдээ илүү тав тухтай орчин бүрдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх шийдвэр байдаг.

Samsung брэндийн гэр ахуйн цахилгаан бараанууд нь дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлт, орчин үеийн дизайн, найдвартай ажиллагаагаараа дэлхий даяар хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсэн.

Тиймээс хэрэглэгчид хэрэгцээт худалдан авалтаа хийж, азтантай худалдаанд оролцох боломжийг нэг дороос авах боломж бүрдэж байна.

Долоо хоног бүр АЗТАН

Урамшууллын хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв гарагт PC mall-ийн албан ёсны Facebook хуудсаар LIVE шууд дамжуулалт зохион байгуулж, азтануудаа ил тод тодруулах болно.

Ингэснээр хэрэглэгчид худалдан авалтынхаа дараа азын эзэн болох мөчөө бодитоор хүлээх боломжтой юм.

Наадмын баярыг угтан хэрэгцээт бараагаа шинэчилж, Samsung-ийн үнэ цэнтэй шагналуудын эзэн болох боломжийг бүү алдаарай.

Худалдан авалт бүр шинэ боломж | Худалдан авалт бүр азын эрх.

PC mall-д Samsung-тай Наадъя урамшуулалд хамрагдан, азтай худалдан авалт хийгээрэй