- Закон о животноводах принят 5 июня 2024 года, но из 11 подзаконных актов утверждены только 2
- Не утвержден порядок компенсации социального страхования, что вызывает споры о сроках
- Животноводы жалуются на горнодобывающую промышленность, уничтожающую воду и пастбища
- Госзакупки требуют тендеров, которые недоступны мелким производителям, продукцию перекупают аффилированные компании
- Отсутствие условий для жизни в сельской местности ведет к проблемам с планированием семьи
Уг сонсголоор 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр батлагдсан Малчны тухай хуулийн хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар төрийн албан хаагчдаас мэдээлэл сонсож байгаа юм. Мөн малчдын төлөөлөл хүрэлцэн ирж, тулгамдаж буй асуудлаа ярьж байна.
Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагджээ. Тухайлбал нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж.
Харин малчдын зүгээс "Уул уурхай Монголыг тэжээсэн гэж ярьдаг ч биднийг үнэлэхгүй байна. Уул уурхай нэгдүгээрт ус, бэлчээр, газрыг байхгүй болгосон, би яаж оршин тогтнох вэ. Говийн бүсийн малчид тогтвортой хөгжих нөхцөл алга.
Өнөөдөр малчдын жендерийн асуудал алдагдсан. Хөдөө амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас гэр бүл төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Малчдыг бичил бизнес, хоршоо эрхэл гэдэг. Хоршоо хөдөлгөөн чинь амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа. Малчид жижиг дунд бизнес эрхлээд байдаг ч борлуулалтаар нь дэмждэггүй.
Сум орон нутаг дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэсэн гурван байгууллага бий. Малчид тэнд очоод бүтээгдэхүүнээ өгье гэхээр заавал тендерт орох босго тавьчихсан. Гэтэл энэ босгыг бид давдаггүй. Босго давахгүй болохоор тухайн орон нутгийн төрийн албан хаагчийн хамаарал бүхий компани ирээд өрхийн хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг аваад өгчихдөг.
Залуу малчдыг хөдөө байлгах гэж байгаа хийж буй бүтээгдэхүүнээр нь дэмжье" гэх асуудлыг ярилаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий