Бага ангийн элсэлтийн мэдээлэл
2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтээр бага ангийн 1, 3, 4-р ангиудын суудал бүрэн хаагдлаа.
Бага ангийн нас бол хүүхэд сурах арга барил, өдөр тутмын дэглэм, бие даах чадвар, найз нөхөдтэйгөө харилцах соёлд суралцдаг хамгийн чухал үе юм. Цонжин Кибер Боардинг Сургууль бага ангийн сурагчдад аюулгүй, халамжтай, дасан зохицоход таатай орчныг бүрдүүлж, өглөө босохоос эхлээд хичээлдээ суух, хоолоо идэх, амрах, тоглох, даалгавраа хийх хүртэлх өдөр тутмын хэмнэлийг тогтмол хяналт, дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг.
Мөн бага ангийн сурагчид олон улсын хөтөлбөрийн суурь, хэлний анхан шатны мэдлэг, IT-ийн ойлголт, шатар, таеквондо, төгөлдөр хуур зэрэг хичээлээр дамжуулан бие, оюун, бүтээлч сэтгэлгээгээ хамтад нь хөгжүүлэх боломжтой.
Дунд ангийн элсэлтийн мэдээлэл
Дунд ангийн түвшинд 6 болон 9-р ангиудын суудал бүрэн хаагдлаа.
Дунд анги бол сурагчдын суралцах хандлага, өөртөө итгэх итгэл, мэргэжлийн чиг баримжаа, бие даан суралцах чадвар илүү тодорхой болж эхэлдэг үе юм. Энэ насанд хүүхдэд зөвхөн хичээлийн агуулгаас гадна тогтмол дэглэм, зорилготой сургалт, багшийн чиглүүлэг, найз нөхдийн зөв хүрээлэл чухал нөлөө үзүүлдэг.
Цонжин кибер боардинг сургууль дунд ангийн сурагчдад математик, англи хэл, хятад хэл, IT, программ, график дизайн зэрэг чиглэлээр суурь болон гүнзгийрүүлсэн мэдлэг олгож, сурагчдын сонирхол, ур чадварыг тодорхойлох сургалтын орчныг бүрдүүлдэг.
Ахлах ангийн элсэлтийн мэдээлэл
Ахлах ангийн түвшинд 10 болон 12-р ангиудын суудал бүрэн хаагдлаа.
Ахлах анги бол сурагч ирээдүйн мэргэжил, их сургуулийн сонголт, олон улсын шалгалт, тэтгэлгийн бэлтгэлээ илүү тодорхой төлөвлөх хариуцлагатай үе юм. Цонжин Кибер Боардинг Сургууль ахлах ангийн сурагчдад академик хичээл, хэлний бэлтгэл, технологийн чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалт, олон улсын шалгалт болон гадаадын их, дээд сургуулийн элсэлтийн бэлтгэлийг системтэйгээр дэмжин ажилладаг.
Боардинг орчны давуу тал нь сурагчид өдөр тутмын хичээл, давтлага, төсөлт ажил, өөрийн хөгжлийн цагийг нэг хэмнэлд зохион байгуулж, багш нарын ойр чиглүүлэг дор тогтвортой ахиц гаргах боломжтойд оршдог.
Цонжин кибер боардинг сургууль нь бага, дунд, ахлах ангийн сурагч бүрийн нас, хэрэгцээ, хөгжлийн онцлогт тохирсон сургалт, амьдрах орчин, хяналт халамж, хөгжлийн боломжийг нэг дор бүрдүүлж байна.
Одоогоор цөөн ангийн хязгаартай суудлын бүртгэл үргэлжилж байгаа тул хүүхдээ аюулгүй, халамжтай, олон улсын хөтөлбөртэй, технологи болон хэлний суурьтай боардинг орчинд суралцуулахыг хүсэж буй эцэг эхчүүдийг элсэлтийн мэдээллээ цаг алдалгүй баталгаажуулахыг зөвлөж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий