- В 2025 году 349 руководителей высшего звена госпредприятий получили 34,5 млрд тугриков зарплаты и аналогичных доходов.
- Самая высокая годовая зарплата директора госпредприятия составила 778,8 млн тугриков.
- В госпредприятиях занято 46 327 человек, общие расходы на оплату труда — 2,5 трлн тугриков.
- 40 госпредприятий имеют руководителей с зарплатой более 10 млн тугриков в месяц.
- Наибольшие зарплаты в горнодобывающем и энергетическом секторах.
Судалгаанд төсвийн 41 ерөнхийлөн захирагчийн 464 хуулийн этгээд хамрагдсаны 23.7 хувь буюу 110 нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байна. Харин 76.3 хувь буюу 354 нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгааг Үндэсний Аудитын Газар(ҮАГ)-аас мэдээлсэн. Мөн төрийн өмчит хуулийн этгээдүүдэд анхаарал хандуулахаас гадна улсын хэмжээнд, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн бодлого хэрхэн явагдаж байгааг тодорхойлох, бодлого зохицуулалт нь нэгдмэл байж чадаж байна уу гэдгийг тогтоох нь уг судалгааны нэг зорилго байсан гэв.
ҮАГ-ын Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа "Улсын төсвийн 19 ерөнхийлөн захирагчийн харьяа төрийн болон төрийн өмчийн оролцоотой 110 компанийн 66.4 хувь нь төрийн өмчит, 33.6 хувь нь оролцоотой хуулийн этгээд юм.
Эдгээрийн үйл ажиллагааны чиглэлийг нь харвал
- цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулан, дулаан үйлдвэрлэх түгээх чиглэлээр 9.1 хувь
- цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах чиглэлээр 19.1 хувь
- сургалт судалгааны чиглэлээр 12.7 хувь
- уул уурхайн чиглэлээр 9.1 хувь нь ажиллаж байна.
Үүний зэрэгцээ цалин урамшууллыг судаллаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид нийтдээ 46,327 хүн ажилладаг, цалин хөлс, түүнтэй адилтгах урамшууллын зардал нь 2.5 их наяд төгрөг байна.
Үйл ажиллагааны чиглэлээс хамаарч харилцан адилгүй. Тухайлбал нийтийн үйлчилгээний салбарынх харьцангуй бага бол эрчим, уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын цалингийн зардал хамгийн өндөр.
Энэ дундаа уул уурхайн салбарын 10 байгууллагын цалингийн зардлыг нарийвчлан үзлээ. Гэхдээ энэхүү зардлын түвшин нь жилдээ олж буй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл унаа хоолны зардал, үр дүнгийн урамшуулал, тухайн үйл ажиллагаанаас хамаараад гарч буй зардлын урамшуулал орсон жилийн дүнгээр авч үзсэн гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.
Харин төрийн өмчит томоохон компанийн захирлуудын сарын цалин асуудал яригдаж байгаад "Ер нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай байх магадлал бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж хэд байгааг үзэхэд 40 аж ахуйн нэгж гарч ирсэн. Үүнд цалин, түүнтэй адилтгах орлогыг авч үзсэнийг тодотгоё. Хэн нэгнийг тусгайлж үзсэн зүйл биш. Төрийн өмчит компаниудын зардал ямар байгааг гаргахыг зорилготой.
Төрийн өмчит компаниудын захирлын зардлыг жилээр нь авч үзэхэд хамгийн өндөр нь 778.8 сая төгрөг. Дараагийнх нь 234 сая төгрөгийн зардал гарсан байна" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий