Могойтой таарвал ойртож, хүрэхгүй байх, аюулгүй зай барихыг зөвлөлөө. 

Хэрэв хатгуулсан тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хандаж, могойтой таарсан бол Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 7707-0840 дугаарт холбогдохыг тус тус зөвлөв. 

Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэргийлэх дараах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэж байна. 

  • Ой мод, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал өмсөх,
  • Могойтой таарвал огцом хөдөлгөөн хийхгүй байх,
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Өндөр өвс, буттай газраар явахаас аль болох зайлсхийх хэрэгтэйг анхаарууллаа.