- Посол Монголии в Чехии Б.Болормаа вручила верительные грамоты президенту Чехии Петру Павелу.
- Отношения между Монголией и Чехией повышены до уровня 'всестороннего партнерства' после госвизита президента Монголии в 2025 году.
- В Чехии проживает более 15 000 монгольских граждан, включая 4 000 детей.
- Стороны видят возможности для сотрудничества в сферах общественного транспорта, обороны, авиации и лесного хозяйства.
- Успешно реализуются проекты по репатриации тахи (лошади Пржевальского) и программа 'Миссия 2100'.
Тэрбээр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод буй бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улстай ойр хамтран ажилладаг Чехийн төр, засаг, хувийн хэвшил, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, батлан хамгаалахын салбарын төлөөллийг хүлээн авах арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр зохион байгуулжээ.
Элчин сайд Б.Болормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь Монгол, Чехийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсныг онцолсон юм.
Ази тивийн эдийн засгийн ач холбогдол өсөн нэмэгдэж буй энэ цаг үед Монгол Улс нь Чехийн хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг Азийн бүс нутагт тэлэх найдвартай түнш, үүд хаалга байх боломжтойг Элчин сайд онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн дэд сайд Марье Шатардова хэлсэн үгэндээ өөрчлөлт ихтэй өнөөгийн дэлхий дахинд олон жилийн түүхэн уламжлалт, найрсаг харилцаатай Монгол Улсыг Бүгд Найрамдах Чех Улс бүс нутаг дахь итгэлтэй, найдвартай түнш хэмээн үздэгээ илэрхийлэв.
Мөн нэрт монголч эрдэмтэн, Элчин сайд асан Йиржи Шима үг хэлж, Монгол Улстай холбоотой дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.
Арга хэмжээнд Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны сайд Игор Червений, Үйлдвэр, худалдааны дэд сайд бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны чехийн хэсгийн дарга Ян Сехтер, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ян Липавский, Гадаад хэргийн дэд сайд Йиржи Бродский, Гадаад хэргийн дэд сайд Марье Шатардова тэргүүтэй Чехийн төр, засгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Мөн худалдаа, эдийн засгийн чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй Чехийн Худалдааны танхим, Чехийн Мал эмнэлгийн эмчилгээний судалгааны хүрээлэн, ЕГАП даатгалын сан, Омнипол, Финеп, Топос, Др. Мюллер Фарма, Контехин зэрэг байгууллага, компанийн төлөөлөл оролцов.
Түүнчлэн Чехийн Үндэсний музей, Прага хотын Амьтны хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Карлын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Менделийн Их сургууль, Чехийн Үндэсний кино комисс, монголч судлаачид, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй зочин хүрэлцэн ирсэн байна.
Арга хэмжээний үеэр Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Хосбаяр нар морин хуурын “Жалам хар” аялгуу болон хөөмийн эгшгээр зочдын сонорыг мялааж, “Гэр кэмп” зоогийн газар монгол үндэсний зоогоор үйлчиллээ. Мөн Монгол Улсын байгаль, соёл, түүх, ахуй амьдралыг харуулсан “Amazing Mongolia” гэрэл зургийн цомгийг зочдод толилууллаа.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий