- Президент Кабо-Верде Хосе Мария Невес предсказал победу своей сборной над Аргентиной со счетом 1:0.
- Сборная Кабо-Верде впервые участвует в чемпионате мира и вышла в плей-офф.
- Кабо-Верде — самая маленькая страна, когда-либо участвовавшая в ЧМ и вышедшая в плей-офф.
- Матч Кабо-Верде против Аргентины состоится в пятницу в Майами.
- Аргентина занимает 1-е место в рейтинге ФИФА, Кабо-Верде — 64-е.
“Кабо Вердегийн баг Аргентины багийг 1:0 харьцаагаар хожиж чадна гэж би бодож байна” гэж тэр өчигдөр BBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
“Бид хүлээлт бага байгаа үед ялахын төлөө тоглож байна. Хэрвээ манай баг ялах хүсэл эрмэлзэлтэй байгаа бол ингэх боломжтой. Кабо Верде шиг жижиг улс бусдыг гайхшируулахын тулд үргэлж хичээх ёстой” гэж Невес цааш нь ярьжээ.
Кабо Верде улсын шигшээ баг энэ ДАШТ-ий “H” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, шилдэг 32 багийн нэг болсон бөгөөд одоо хасагдах шатанд дэлхийн гурван удаагийн аварга Аргентины шигшээ багтай Баасан гарагт Майами хотод тоглох юм.
Африк тивийн баруун эргээс холгүй, Атлантын далайд орших арван жижиг арлаас бүрддэг энэ улс түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож байгаа. Ингэхдээ ДАШТ-д оролцсон болон хасагдах шатанд шалгарсан хамгийн жижиг улс гэсэн хоёр түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна.
FIFA-гийн чансаагаар Аргентинчууд дэлхийд нэгдүгээрт, Кабо Верде 64 дүгээрт эрэмбэлэгддэг.
“Кабо Вердед 100 хувь итгэл, 100 хувь найдвар байгаа бөгөөд бид өмсгөлөө нортол бүрэн хөлсөө гаргах болно. Тиймээс бидэнд Аргентиныг хожих 100 хувийн боломж байна. Бид энэ ДАШТ-д аваргуудтай нүүр тулж, өөрийн түүхийг бичихээр ирсэн. Тиймээс бид Аргентин, Месситэй адилхан шийдэмгий, адилхан хүсэл зоригтой, ялалт байгуулан дараагийн шатанд хүрэх эрмэлзэлтэйгээр тулах гэж байна” гэж тус улсын ерөнхийлөгч ярьжээ.
Багийн дасгалжуулагч Педро Лэйтао Брито өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр ижил утгатай мэдэгдэл хийсэн юм.
“Бидэнд боломжгүй зүйл гэж байхгүй. Эхнээсээ л бид өөрийн улсыг дэлхий дахинд харуулах зорилготой байсан. Энэ шатанд Аргентин, Месситэй таарсан нь манай улсын хувьд маш сайн хэрэг” гэж тэр хэлжээ.
Хасагдвал яахыг Кабо Вердегийн ерөнхийлөгчөөс асуухад
“Тоглолтын үр дүнгээс үл хамааран бид энэ ДАШТ-ээс толгой дээгүүр, зорилгоо биелүүлсэн мэдрэмжтэй харих болно”
гэж хариулсан байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий