Ерөнхийлөгчийн долоодугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Камертон хамтлагийн ахлагч, B Production ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болдыг Гавьяат жүжигчин цолоор, 

Камертон хамтлагийн гишүүн, дуучин, Хос дэлхий ХХК-ийн захирал Лхамжавын Ган-Эрдэнийг Гавьяат жүжигчин цолоор тус тус шагналаа.