Ерөнхийлөгчийн долоодугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт баяжуулалтын хэмжээг өгсөж, үр дүнг сайжруулах, зардлыг бууруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь өсгөхөд ур чадвар гарган ажиллаж, ил тод хариуцлагатай уул уурхай хөгжүүлэн Монгол Улсын нийгэм эдийн засаг, уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Хүндэт доктор, Уул уурхайн салбарын Зөвлөх инженер Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.