2026 оны II улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол: 

  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,889 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 11.8 хувиар өссөн байна. Уг өсөлтийг задалж харвал, тайлант хугацаанд иргэдийн банкны зээл 177 тэрбум төгрөгөөр буюу 6.8 хувиар, бичил, жижиг дунд бизнесийн зээл 71 тэрбум төгрөгөөр буюу 28.1 хувиар, байгууллагын банкны зээл 136 тэрбум төгрөгөөр буюу 16.9 хувиар, санхүүгийн түрээсийн багц 131 тэрбум төгрөгөөр буюу 18.2 хувиар тус тус өссөн байна.
  • Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар буурч, 2.2 хувь боллоо.
  • Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 9.2 хувиар өсөж, 4,025 тэрбум төгрөгт хүрснээс харилцах дансны үлдэгдэл 27.9 хувиар өсөж, 1,081 тэрбум төгрөгт, хадгаламжийн үлдэгдэл 3.6 хувиар өсөж, 2,944 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.
  • 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.0 төгрөгийг жилийн эцсийн ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд тарааснаар 2025 оны бүтэн жилийн ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 48.0 төгрөгт хүрлээ.
  • Тайлант хугацаанд ХасБанк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд: Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.4% (байвал зохих хэмжээ 12.5%). Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 33.3% (байвал зохих хэмжээ 25.0%).

ХасБанкны 2026 оны II улирлын Санхүү, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн байдлын болон орлого үр дүнгийн тайланг доорх холбоосуудаар үзнэ үү.

Санхүү, үйл ажиллагааны тайлан

Санхүүгийн байдлын тайлан

Орлого үр дүнгийн тайлан