Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа эхэллээ.

Энэ даваанд одоогоор дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, харцага Э.Даш, улсын начин Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал нар даваад байна. Э.Даш харцага цолоо баталж буй бол Э.Мөнхжаргал харцага цолын болзол хангалаа.

Мөн энэ даваанд тунаж барилдсан Архангайн залуус болох аймгийн арслан Ө.Батсуурь, цэргийн заан Б.Гончигсүрэнг давснаар шууд харцага цол хүртэж байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож таван бөхөөс шинээр начны болзол хангасан Б.Шаравдоржийг давснаар шууд харцага болоод буй.